Вашингтонд Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

2020 оны нэгдүгээр сарын 10-нд Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно.

Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, Японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцох аж.

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top