Гашуунсухайтын нүүрсний экспорт өнгөрсөн онд нэмэгджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 20.6 саян тонн нүүрс тээвэрлэсэн нь 2018 оныхтой харьцуулахад 13 хувиар нэмэгджээ.

Ингэснээр тус боомтын төсвийн орлогын төлөвлөгөө 25 хувиар давж биелэгдсэн аж. Үүнээс гол экспортлогч болох “Эрдэнэс Тавантолгой” ХК 14.3 сая тонн нүүрс экспортолжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 660 тэрбум төгрөгийн татвар хураамж улсад төвлөрүүлсэн байна.

БНХАУ-ын Засгийн газрын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар Гашуунсухайт боомтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх юм. Уг тусламжаар хүчин чадлыг нэмэгдүүлэх барилгын ажил ирэх гуравдугаар сард эхлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top