Иран Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад цуврал цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08


Ираны цэргийн гол стратегич, генерал Касем Сулейманийг хөнөөсний хариуд Ирак дахь АНУ-ын ”Эйн аль Асад”, “Эрбил” цэргийн баазад өнөөдөр өглөө /2020.01.08/ Улаанбаатарын цагаар 06.30 цагт цохилт өгчээ.

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус хариу цохилт өгсөн тохиолдолд илүү хүчтэй цохилтоор хариу барина хэмээн АНУ-д анхааруулсан байна. Цэргийн баазын бүсэд дор хаяж 10 пуужин унасан бөгөөд Ираны талаас баллистик болон далавчит пуужин харважээ.

АНУ өөрсдийн цэрэг, холбоотнуудын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно хэмээн мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүнтэй холбогдуулан гол гол сайд, зөвлөхүүдтэйгээ шуурхай хурал хийж байна.

Ираны нисэх хүчин Ирак дахь АНУ-ын цэргийн объектуудад хоёр дахь цуврал цохилтуудыг саяхан өглөө. Цохилтуудын улмаас иракууд шархадсан гэж мэдээлж байгаа бөгөөд АНУ, эвслийн цэргүүд цохилтод өртөөгүй байна.

Шинэ мэдээ: 10.48 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар)

Багдадын төвд хүчтэй дэлбэрэлт болсон талаар Иракийн Mawazine News мэдээллийн сайт мэдээллээ. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

Сүүлийн хэдэн цаг Иракийн нийслэлийн төрийн байгууллага, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрууд байрладаг “ногоон бүсэд” АНУ-ын “Апачи” нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцнууд харуул  хийж байна. АНУ-ын агаарын тээврийн холбооны газар Ирак, Иран, Персийн болон Оманы булангийн дээгүүр иргэний агаарын тээврийн онгоц нисэхийг хориглоод байна.

Шинэ мэдээ: 13.34 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар)

Ираны Press TV сувгийн мэдээлснээр, Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад өгсөн цохилтын улмаас 80 хүн амиа алджээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.212) 2020 оны 01 сарын 08

Manai enkhiig sahiulagchidad gaigui bgaa holuur holuur

0  |  0
зочин(103.212.117.22) 2020 оны 01 сарын 08

Өнөөх айхтар пуужингаас хамгаалах систем нь хаачсым.

0  |  0
Үнэтэй бензин(74.96.73.224) 2020 оны 01 сарын 08

Монголчуудаа бензиний үнэ өслөө гэсэн дараагийн гоншигноондоо бэлдэцгээе

1  |  0
Top