УИХ-ын сонгуулийн ТОЙРГИЙН ХУВААРИЛАЛТ ба олонхын хувилбар

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Эдгээр өдрүүдэд Төрийн ордонд айсуй сонгуультай холбоотой хуралдаанууд үргэлжилж байна. Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг баталснаар орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинээр батлах шаардлагатай болсон. Улмаар УИХ-аар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж буй.

Мөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ энэ долоо хоногтоо батгаах батлахаа амласан. Иймд төрийн ордон хуралдаан ихтэй байна.

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг хамтад нь нэг хуулиар зохион байгуулах болсон.

Энэ хуулиар 2016 онд УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль, 2017 онд Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуулийг тус тус зохион байгуулсан.

Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэхэд олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвсэл төдийгүй олон улсын байгууллагаас анхааруулсан байдаг. Иймд сонгууль бүрийн онцлогт тохирсон хуулийг ийнхүү тусад нь баталж байгаа юм.

Шинэ хуулиар 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор буюу нэг аймаг-нэг тойрог хэлбэрээр явуулахаар болсон. Харин сонгуулийн тойргийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д тойргийг УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулна хэмээн заасан. Тиймээс эдгээр өдрүүдэд аль тойрогт хэдэн мандат багтах талаарх асуудал хүчтэй яригдах болов. Эрх баригчдын зүгээс нэг мандаттай орон нутгийн мандатын тоог нэмж, тойргийг 26-30 орчим байхаар тогтож байгаа бололтой. Тодруулбал, хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хувааж, тус бүр гурван мандаттай байхаар тойргийн тоог нэмэгдүүлэх бол нэг мандаттай байсан аймгуудын мандатын тоог хоёр болгож нэмэгдүүлэхээр тохиролцсон тухай мэдээлэл тархаад байна. Ингэснээр орон нутгийн мандатын тоо нэмэгдэж, хотын мандат цөөрнө гэсэн үг. Жишээлбэл, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгож нэмэх аж. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Эрдэнэт, Дарханыг хотын статусаар авч үзэж, тойргийг хуваах уу гэдэг асуудал яригдаж байгаа юм байна.

Энэ хувилбараар сонгуульд өрсөлдвөл эрх баригчид үнэмлэхүй ялалт байгуулахгүй ч олонхын суудал авна хэмээн тооцоолсон тухай ч зарим эх сурвалж мэдээлэх болов. Учир нь 2020 оноос эхлэн эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа. Олон улсын байгууллагуудад төлөх өндөр дүнтэй бонд, өрүүдийг төлж эхэлнэ. Иймд эрх баригчид хамтарсан засаг байгуулах замаар хүндрэлийг даван туулах хувилбарыг бодолцож байгаа сурагтай. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон бусад сан, яллагдагчаар татагдсан гишүүдтэйгээ сонгуульд оролцохгүй хэмээн ярьж байгаа гэнэ. Ингэж тооцвол сонгуулийн тойрог, мандатын дээрх хувилбар тохиромжтой байж мэднэ. Эл хувилбар нь МАН-ын 2008 онд олонх болж байсан сонгуулийн хувилбартай адил юм. Тухайн жилд 26 томсгосон тойргоор сонгууль явуулсан бөгөөд МАН /хуучнаар МАХН/-аас 45 гишүүн сонгогдож, засгийн эрхийг авч байв. 2016 оны сонгуулийн хувьд УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилж, МАН-ын 65 гишүүн сонгогдож, үнэмлэхүй ялалт байгуулж байлаа. Харин энэ удаад нэгэнт хуулиа шинэчилж, томсгосон тойргоор 2020 оны сонгуулийг явуулахаар тогтсон нөхцөлд олны дунд өрнөж буй тойрог, мандатын тооны хувилбар голчтой байж мэдэх юм.
 

2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ, МАНДАТЫН ТОО
 

  • Архангай - 3
  • Баян-Өлгий - 3
  • Баянхонгор - 3
  • Булган - 2
  • Говь-Алтай - 2         
  • Говьсүмбэр, Дорноговь - 2           
  • Дархан-Уул - 3
  • Дорнод - 2
  • Дундговь - 2 
  • Завхан - 2
  • Орхон - 3
  • Өвөрхангай - 4        
  • Өмнөговь - 2
  • Сүхбаатар - 2           
  • Сэлэнгэ - 3
  • Төв - 3
  • Увс - 3
  • Ховд - 2
  • Хөвсгөл - 4
  • Хэнтий - 3
  • Баянзүрх, Налайх - 5
  • Баянгол - 3    
  • Хан-Уул, Багахангай - 4
  • Чингэлтэй - 3           
  • Сүхбаатар, Багануур - 3
  • Сонгинохайрхан - 5           

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол (192.82.76.101) 2020 оны 01 сарын 09

Эрхэм Бүүвэй, олонхын биш олонхийн гэж бичдэг юм. Уг үг нь олонх биш олонхи шүү дээ.

0  |  0
Zochin(67.180.142.181) 2020 оны 01 сарын 08

U ve? Khuduu aimguud mash tsuukhun khun amtai uyn 3-4 toirog ve\nUb khotod khichneen khun amidarch bgaa bilee yamar tsuukhun mandat ve\nLuivarchid nutgaasaa garakh gej ulairch bna shuu!!!\n

0  |  0
АРД(66.181.184.88) 2020 оны 02 сарын 18

УВС, ХЭНТИЙ ХОЁРООС НЭГ НЭГ МАНДАТ ХАСАЖ УЛААНБААТАРТ ХОЁРЫГ НЭМБЭЛ САЯ НЭГ СЭТГЭЛД НИЙЦЭХЭЭР БАЙНА. ӨМНӨ НЬ УВС, ХЭНТИЙ ТУС БҮР ХОЁР МАНДАТТАЙ БАЙСАН ШҮҮ, 2016 ОНД АН Л НЭМСЭН, ОДОО БУЦААЖ ХУУЧИН БАЙРАНД НЬ ТАВИАРАЙ.

0  |  1
Зочин (64.119.26.184) 2020 оны 01 сарын 08

БАЯНӨЛГИЙ УВС ХОВД аймгийн мандатын тоог цөөрүүлэх хэрэгтэй.Хэл ам нь ойлгогдохгүй бас хоцрогдсон аргатай хөгжлийн тушаа болсон эргүүнүүдийг нэмээд байдаг нь яаж байгаа юм зайлуулах хэрэгтэй.

0  |  0
Ханэ(103.57.94.28) 2020 оны 01 сарын 08

МАН ХОТОД ГАРАХГҮЙ ГЭДГЭЭ САЙН МЭДЭЖ БАЙНА ӨВӨРХАНГАЙ 118000 ХҮНТЭЙ ЭРДЭНЭТ 121000 ХҮНТЭЙ СОНГУУЛИЙН ТОЙРОГ ХУВААНА ӨӨРТӨӨ АШИГТАЙ БАЙЛГАНА ГЭДЭГ ЯЛСАН НАМЫН ЭРХ ЮМ

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.46.193) 2020 оны 01 сарын 08

Улаанбаатар хотын дүүргүүд хүн ам ихтэй ч маш бага орон зайд амьдардаг тул хөдөө аймгуудтай барьцаж ХҮНИЙ ТОО харгалзах ёстой гэж үзэх огт шаардлагагүй. Тийм учир боломжийн хувилбар харагдаж байна. Мөн хөдөөгийн эдийн засаг өргөжин тэлэх дорвитой аждууд хийх ёстой

0  |  0
Top