Хөл нь хайрагдсан 2 настай охины эгч архи ууж, айлд хоносон байжээ

2020 оны 01 сарын 07

Охиныг “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төв хамгаалалтад авчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр хоёр настай охин гэртээ осгосон байдалтай олджээ. Иргэн Э.А гэгч төрсөн дүүгийн охин болох А-г энэ сарын 3-ны орой гэртээ цоожилж үлдээсэн бөгөөд маргааш өдрийн 16:00 цагийн орчимд айлынх нь хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр охинг цоожтой гэрээс гаргаж авсан байна.

Болсон явдлын талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүйгээс тодрууллаа. 


-Хэрлэн суманд хоёр настай охин гэртээ цоожилж үлдээснээс үүдэн хөл, гар нь хайрагдсан гэдэг мэдээллийг авлаа. Хүүхдийн биеийн байдал гайгүй юу?

-Болсон явдлын талаар та бүхэн мэдэж байгаа байх. Охин өвлийн хүйтэнд галгүй гэрт удаан хугацаанд байсан учраас гар, хөл нь хайрагдсан байсан. Эмчид үзүүлсэн ч ханиад, хатгаа хүрээгүй байсан учраас охинг “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвд хүргэсэн.

-Ямар учраас ар гэрийнхэн нь охинг удаан хугацаанд харгалзах хүнгүй гэртээ орхиж явсан бол?

-Нагац эгч нь энэ сарын 3-ны орой охинг гэртээ үлдээгээд гарсан юм билээ. Найзуудтайгаа архи ууж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэгээд өөр айлд хоносон байсан. Нөхрийгөө гэртээ ирсэн байх гэж ойлгосон гэж мэдүүлж байгаа.

-Охины аав, ээж нь нагац эгчдээ үлдээсэн байсан гэсэн үг үү?

-Тийм. Охины ээж хөдөө ажлаар явсан юм билээ. Тэгээд эгчдээ үлдээсэн байсан.

-Охины нагац эгч Э.А-г цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.


Охины ээж хөдөө ажлаар яваа ба одоогоор Дорнод аймагт ирээгүй байна гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Охины ээжтэй цагдаагийн байгууллага холбоо тогтоохоор ажиллаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.59) 2020 оны 01 сарын 14

dornodoor duuren hujaa buudal bar restoranuud,mungugui ajilgui ohid huuhenuud tasrahgui ihenh ni hujaa naimaachid orno.

0  |  0
bi(103.9.88.50) 2020 оны 01 сарын 08

ymar ih daarsan boldoo huurhii\n

0  |  0
bb(139.5.219.151) 2020 оны 01 сарын 08

balai arhichin avgai veee

1  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 01 сарын 15

нялх үрсийг зовоодог муухай хүмүүс ямар их болж байнаа шийтгэлийг н чанга болгоочээ нялх үрс багаасаа зовох ёсгүй

3  |  0
Ххх(202.126.89.48) 2020 оны 01 сарын 15

Адгийн шаар вэ хөсрий гуйлгачин чинь

3  |  0
М(202.126.89.48) 2020 оны 01 сарын 15

Ал нь загатнасан адгуус тэмбүүгээрээ үх

1  |  1
Erguu Dornod Avgai(114.159.65.17) 2020 оны 01 сарын 08

Muu teneg, erguu, novshiin, lalariin arhichin avgai pizda-g hatuuhan shiitgeed ug pizda, aild arhi gudarch, arhidaj, shaalguulj honoj bsan elii balai muu teneg, ork gichii bna daa pizda!!!!!.....

2  |  0
Зочин(125.31.152.55) 2020 оны 01 сарын 08

Ямар арилсан дотортой муу гичий вэ

4  |  0
Zass(122.201.22.85) 2020 оны 01 сарын 08

Umhii novshiig alaach

3  |  0
зочин(103.212.116.56) 2020 оны 01 сарын 15

ямар муухай хүмүүс вэ ийм мангарууд хүүхдээр яадаг байнаа араатнаас дор

7  |  0
Зочин(202.21.108.249) 2020 оны 01 сарын 15

хүүхдэд хүйтэн сэтгэлээр ханддаг этгээдүүдийг чанга шийтгээч холбогдох байгуулагууд нь хууль дүрмийг нь чангалж өгөөч

8  |  0
Одбаяр(66.181.188.159) 2020 оны 01 сарын 08

Yooo en dornotinhon ynen mangar hymyys b yy ygyi uy myu myyhai dandaa l dornod gj bhiin

16  |  0
Top