ӨНӨӨДӨР: "МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” уралдааны шилдгүүд тодорно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

10.00 цагт 

  • Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Хүмүүн бичиг сониноос 23 дахь удаагаа зохион байгуулсан “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт 

  • Хэвлэлийн хүрээлэнд Монголын ахмадын холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

12.00 цагт 

  • “Үндэсний мэдээллийн төв”-д “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс бүх улс төрийн намуудад “Авлигыг шийдэх шийдэл” хүргүүлэх талаар мэдээлнэ.

15.00 цагт 

Монгол Улсын Консерваторийн хурлын танхимд “Сэтгэлийн дулаан бэлэглэе” аяны нэгдсэн уулзалт болно.

Төрийн ордонд

10.00 цагт 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт 

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top