Дуучин Б.Уранзаяа эрхэм танд урилга илгээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Сүүлийн үед “Хатан зүрхний хайр”, “Харц”, “Хувиршгүй” зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхэлснийг та анзаарсан уу?

Тэрбээр ардын дууч Д.Бурмаа, дуучин О.Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан “Сүүн үргэлжлэл” тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ. Харин одоо 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр “ХАТАН ЗҮРХНИЙ ХАЙР” нэртэй анхны бие даасан тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд тоглоход бэлэн болжээ.

Дуучин удмын сүүн үргэлжлэл болсон үзэсгэлэнт бүсгүйтэй хамт нэгэн үдшийг уянга дуунд хөглөгдөж өнгөрөөхийг хүсвэл “Хатан зүрхний хайр” тоглолтыг зорин ирж тухлан саатахыг урьж байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.176.188) 2020 оны 01 сарын 06

hodoo rvvgee ochij vneegee saaldaa

0  |  0
zochin(66.181.176.188) 2020 оны 01 сарын 06

jimhene ork bna daa

0  |  0
Top