Д.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг сонгууль угтсан шоу битгий болгоосой

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг УИХ дахь АН-ын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачилга гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд АН Монгол хүн бүрийн өрийг нэг удаа дарах тухай захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авлаа гэж ойлгож байна. Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах нь бидний тулгамдсан асуудал мөн. Тиймээс АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх ажлыг санаачлаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжих нь зүйтэй. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхэд олон асуудал тулгарна. Бидний туйлын зорилго нь ямар ч ялгаварлалгүйгээр иргэдээ өрийн дарамтаас чөлөөлөхөд чиглэх хэрэгтэй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ, Засгийн газар авч хэлэлцэх байх. Бид МАН-ын бүлэгт зарим шаардлагыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хамгийн гол нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжүүлэх тухай ярилцаж байгаа юм байна. Гэхдээ энд Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсыг баримтлах учиртай. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг сонгууль угтсан шоу болгож эдийн засгаа битгий баллаасай гэж хүсэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haha(182.160.37.161) 2020 оны 01 сарын 07

SHOW SHDEE, TEGEHDEE YALGABARLAN ALAGCHILSAN HUULI BATLAGDVAL ULDSEN AHMADUUD BOSLOGO GARGAJ TEMTSEH BOLNO, MANLAILSAN HUMUUSIIG 20 ONII SONGUULIAR DEMJIJ GARGAHAA HUGSHID MEDNEE

0  |  0
Зочин(64.119.18.254) 2020 оны 01 сарын 07

ӨЧНӨӨН ӨР ТӨЛНӨ БИЗ ДЭЭ ! МОНГОЛЫГ ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛАХНЭЭ .

0  |  0
Dondogoo(66.181.161.87) 2020 оны 01 сарын 06

Hvnii umnus amidarch bga bish zeel awsan bol hen ch bai tuluh l estoi...mungu taraaj bhar ydaj emneleg nemeed barichaach..arai l yuma mungu taradaga odoo bolimoor yum

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 01 сарын 06

САЙХАН НУМАН ТУЛГУУРТ ЧААЛАА ДАА. ДООРООС НЬ ГАЛЫГ НЬ ӨРДӨӨД БАЙХ АА МЭДЭХ БАЙЛГҮЙ. ЧӨЛӨӨЛВӨЛ ЭЗ-АА БОДСОНГҮЙ ГЭХ, ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ АРД ТҮМНЭЭ БОДСОНГҮЙ ГЭХ БАЙЛГҮЙ. БАНТАН ЗУУРАХДАА ДААН Ч СҮРХИЙ ШҮҮ...

0  |  0
Баяр(202.9.40.181) 2020 оны 01 сарын 06

Та нарт харин шоудах гоё боломж гарч ирлээ дээ. Их хурал дээр та нар ёстой сайн мундаг хүн болцгоох гэж микрофоноо булаацалдах байлгүй. Эртхэн кнопоо дарж үг хэлж ард хөгшчүүдээ хайртайгаа зарлаарайдаа хүн болгон үг хэлж хайр зарлах гээд цаг чинь багтахгүй байж мэднэ шүү!!!

1  |  0
Эж(192.82.74.94) 2020 оны 01 сарын 06

Халзан фсда зайлнаа чи

0  |  0
l(64.119.22.235) 2020 оны 01 сарын 06

tegvel jiriin hvnbvriin uruug 1udaa tegleechee

0  |  0
Зочин(66.181.161.23) 2020 оны 01 сарын 06

Энэ асуудал ард түмэндээ өгч байгаа бэоэг болохоос чам шиг хулгаалчын дотор санаа бишээ

0  |  1
Top