2019 онд Ослод ганцхан хүн машины ослоор амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Норвегийн Замын хөдөлгөөний удирдлагын газраас өнгөрсөн 2019 оны статистик дүнг танилцууллаа.

Өнгөрсөн жил нийслэл Осло хотын зам дээр хүний амь үрэгдсэн машины осол ганц удаа гарсан байна. Тэрхүү амиа алдсан ганц хүн нь ОХУ-ын иргэн байжээ.

2019 оны зургаадугаар сард Осло хотын трамвайн замын ойролцоо дипломат дугаартай машин хашаа мөргөсөн осол гарсан. Машинд ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын хоёр ажилтан сууж явсны нэг нь гэмтлийн улмаас амь насаа алджээ.

1975 онд Ослогийн зам дээр ослын улмаас 41 хүн нас барсан. Тэр жилээс хойш ослоор амиа алдагчдын тоо буурсаар байгаа.

Норвегт машины осол цөөхөн байдаг шалтгаан:

Хурдын хязгаарлалт ихтэй.

Орон сууцны дүүргүүдэд замын хөдөлгөөний хязгаарлалттай.

Дугуйн зам олон тул машин, унадаг дугуй мөргөлдөх магадлал бага.

Аюулгүй орчин үеийн машин унахыг эрмэлздэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayaraa(66.181.177.207) 2020 оны 01 сарын 05

Hamgiin gol ni irgediin uhamsar undur bna niitiinhee tuluu negniihee tuluu yum hiij chadaj bna

0  |  0
zochin(103.229.121.8) 2020 оны 01 сарын 05

UKHAALAG , UKHAMSARTAY

0  |  0
Top