Трамп: Ираны 52 байд цохилт өгөхөд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп америкчуудын эсрэг халдлага үйлдсэн тохиолдолд Ираны 52 байд шуурхай бөгөөд хүчтэй цохилт өгнө гэж мэдэгджээ. Хэрэв Иран АНУ-ын иргэд эсвэл эд хөрөнгөнд цохилт өгвөл Иран болон иран соёлд ач холбогдол бүхий 52 байршилд хариу цохилт өгөх болно гэж тэрбээр сэрэмжлүүлжээ. Олон жилийн өмнө Иран АНУ-ын 52 иргэнийг барьцаалж байсан билээ.

Ираны тусгай албаны тэргүүн, генерал Касем Сулейманийг АНУ-ын хүчнийхэн хөнөөсөнтэй холбогдуулан Нью Йорк хотын төв Таймс Сквэр талбайд дайныг эсэргүүцсэн цуглаан боллоо. Шашин, ахмад дайчид болон бусад олон нийтийн байгууллагын төлөөлөл болсон хэдэн зуун жагсагчид Ираны туг, Сулейманийн хөрөг зургийг барьж, АНУ-ын өдөөгөөд буй олон дайныг зогсоохыг шаарджээ.

“Намайг төрж байхад бид Ойрх Дорнодод байлдаж байсан. Эцэг Буш, Клинтон, бага Буш, Обамагийн үед байлдаж байсан, одоо Трампын үед байлдаж байна” гэж 28 настай Уэймин Чен ярьжээ.

Мөн ижил төрлийн арга хэмжээ АНУ-ын хэд хэдэн хотуудад ням гарагт болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top