64 нас хүрсэн Мел Гибсоны АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

АНУ-ын жүжигчин, кино найруулагч, продюсер, зохиолч Мел Гибсон өнөөдөр 64 нас хүрлээ. Ингээд түүнийг энэ оргилд гарахад нь тус болсон амьдралын дүрэмтэй нь танилцацгаая.
 

Мел Гибсоны амьдралын дүрэм

Ямар ч өөрчлөлт өвчин авчирдаг. Хэрэв чи өвчнийг мэдрэхгүй байгаа бол ямар ч өөрчлөлт хийгээгүй байна гэсэн үг.

Би хэнийг ч алаагүй.

Миний ганц сул тал бол биеэ барьж чаддаггүй. Бурхны ачаар би одоо хуучин шигээ аймар биш болсон.

Бурхан хэзээ ч надад уурлаж, хилэгнэж байгаагүй.

Чамайг амьдаар чинь идэж чадах ганц төрлийн хүмүүс нь сэтгүүлчид юм.

Намайг үзэн яддаг хүмүүсийг хайрладаг уу гэж үү? Тэд надад таалагддаггүй, гэхдээ би тэдэнд хайртай.

Би эмэгтэйчүүдэд хайртай. Тэд бол Бурханы бүтээсэн хамгийн сайн зүйл.

Аав байх сайхан. Амьдралаа өөр өнцгөөс харж, өөрийгөө засах боломжийг хүүхдүүд олгодог.

Дүр бүтээх бол худлаа ярихтай агаар нэг зүйл. Жүжигчний урлаг бол худлаа ярих урлаг. Энэ урлагаар л би мөнгө олж байсан.

Холливуд бол асар том үйлдвэр. Бид тэнд жижигхэн эрэг шураг. Хэрэв бид эвдэрвэл тэр дор нь өөр эргээр сольдог.

Хүн алгуур үхдэг. Амьдралд тохиолдсон олон зүйл үхлийн нэг үе шат байдаг.

Муу зүйл хүнд мэдэгдэхгүй байх тусмаа илүү аймшигтай. Чөтгөр ирэхдээ толгой дээрээ “Би чөтгөр” гэсэн бичигтэй байдаггүй.

Дайсандаа мөхөөлдөс бэлэглээрэй.

Сайн кино хүнийг нэгэн зэрэг хөгжөөж, сургаж, бас цэнгүүлдэг. Үгүй бол чи дэлгэцийн өмнө цагаа хоосон өнгөрүүллээ гэсэн үг.

Ихэнх кино хараад байхад зүгээр л бөөн хальс.

Дэлгэцэн дээрх хүн, амьдрал дээрх хүн хоёр огт өөр. Кэри Грантаас “Кэри Грант байхад ямар байдаг вэ” гэж асуухад “Кэри гэж хэн болохыг огт мэдэхгүй” гэж хариулж байлаа.

Хүний оюун ухааны хамгийн сайн тал бол юмыг мартдаг чадвар юм.

Тэнэг асуулт тавиад авч чадах хамгийн шилдэг хариулт бол чив чимээгүй орчин.

Буу бариад үхэхэд бэлэн гэж би хэзээ ч хэлж байгаагүй.

Бие даагч нэр дэвшигчид санал өгөхөд дараа нь хүн чанар хэзээ ч зовоодоггүй.

Би одоо ч өөрийнхөө тодрон гарах боломжийг хүлээж байгаа.

Би өөрийгөө австрали, эсвэл америк хүн гэж тооцдоггүй. Учир нь би эрлийз, Австрали, Америк, аль аль нь сайхан орон.

Хэрэв чи гурван малгай худалдан авах гэж байгаа бол эхлээд нэмж хоёр толгой ургуул.

Юу хийснээ хүлээн зөвшөөрч бай. Нэгэнт өнгөрсөн зүйл шүү дээ. Тэгэхгүй бол чи шүдний оог буцаагаад саванд нь хийх гэж байгаа хүн шиг харагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top