Монголын Үндэсний Паралимпийн Хорооны 2019 оны шилдгүүд

2020 оны 01 сарын 03

Монголын Үндэсний Паралимпийн Хорооноос 2019 оны шилдгүүдээ тодруулжээ.

Шилдгийн шилдэг тамирчин

Э.Содномпилжээ – Пара Пауэрлифтинг

• Дэлхийн цомын алтан медаль 107 кг жинд - 240 кг өргөсөн

• Пара пауэрлифтингийн ДАШТ-ийн алтан медаль – 247 кг өргөсөн

• Нийслэлийн хүндэт иргэн болсон

• Рекорд амжилт нь Гиннесийн амжилтад албан ёсоор бүртгэсэн.

Шилдэг эрэгтэй тамирчин

Г.Болор-Эрдэнэ – Пара Таеквондо

• ДАШТ-д К44 ангилалын 61кг жинд алтан медаль

• 2019 оны Дэлхийн шилдэг тулаанч цол

• ААШТ-д К44 ангилалын 61 кг жинд хүрэл медаль

• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

Шилдэг эрэгтэй тамирчин

З.Ганбаатар – Пара Буудлага

• Дэлхийн цомын Р4 ангилалд мөнгөн медаль

• Дэлхийн цомын багийн тэмцээнд мөнгө медаль

• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

Н.Мөнхбаатар – Пара Байт харваа

• ААШТ-нд мөнгөн медаль

• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

А.Мөнхбат – Пара жүдо бөх

• Дэлхийн хараагүйчүүдийн спортын наадмын 66 кг алтан медаль

• Баку – 2019 Гран при хүрэл медаль

Шилдэг эмэгтэй тамирчин

Х.Энхтуяа – Пара Таеквондо

• ДАШТ-д К44 ангилалын 49 кг жинд мөнгө медаль

• ААШТ-д К44 ангилалын49 кг жинд алтан медаль

• Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан

Шилдэг эмэгтэй тамирчин

Д.Саруултөгс – Пара хөнгөн атлетик

• Бээжин Гранпри - 2019 F41 ангилалд зээрэнцэг шидэлтээр хүрэл медаль

• ДАШТ-д 10-р байр эзэлсэн, F-40 ангилалд Азийн рекорд эвдсэн

Шилдгийн шилдэг дасгалжуулагч

Д. Баттулга – пара паэурлифтинг

Шилдэг дасгалжуулагч

Л.Отгонбаатар – пара таеквондо

Б.Энхбаатар – пара хөнгөн атлетик

Шилдэг холбоо

Монголын Пара Бочигийн холбоо

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо

Шилдэг паралимпийн танхим

Баянгол дүүргийн 70-р тусгай сургууль

Шилдэг ивээн тэтгэгч байгууллага

“Сүү” ХХК

Шилдэг дэмжигч байгууллага

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top