Ц.Нямдорж сайд цагдаагийн таван алба хаагчид байр бэлэглэлээ

2019 оны 12 сарын 27

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.12.27/ Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.  

Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 5 алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэлээ.   

Гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Гантөмөрийн Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Бадамын Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Нямсүрэнгийн Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Лхамжавын Баярмаа нар гардан авлаа.

Шинэ оны босгон дээр шинэ байраар шагнуулсан алба хаагчид даа баяр хүргэж ажлын амжилтыг хүсье.

Эх сурвалж: ЦЕГ

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 07

Nyamdorj baihdaa yahavdee uls l beleglej baigaa bailgui dee, tyyniig ni nyamdorj garduulj ogch baigaa bailgui, heden ger byl bayarlaa bizdee ogoh heregtei shyydee, jinhen ajilladag hymyys shyydee hoorhii

0  |  0
Зочин(66.181.166.15) 2020 оны 02 сарын 04

tatbar tulugchiin mungeer uursdiigee showdahaa bolio

0  |  0
Магнай(109.88.168.40) 2019 оны 12 сарын 28

Нэг бүр нь 500 саяын 2 амбаартай хууль зүйн баян хулгайч сайд кармаанаасаа ядарсан гуйлгачин цагдаадаа эрдэнэтийн шахааныхаа хаялгаас өгч гийгүүлсэн юм боловуу гэж бодлоо ш дээ.. Битгий ингэж нэр нүүрээ барсан шоу хий л дээ нямка нутгийн нэр баасдалдаа бага

0  |  0
Andro(111.239.176.186) 2019 оны 12 сарын 28

Nyamdorj bair beleglee bhdaa yahaw dee haha. Yadaj huuli zuin yamnaas gewel deersen.

0  |  0
luivar(192.82.72.253) 2019 оны 12 сарын 28

yalzral unertsen baliar zuragnuud baina

0  |  0
Би Монгол хүн(202.126.89.198) 2019 оны 12 сарын 27

Зальтай новш

0  |  0
Шудрага(202.126.89.198) 2019 оны 12 сарын 27

Хэний хөрөнгөөрбарьсан байрыг Нямдорж өөрийн болгож бэлэглээд байгаа юм бэ. Ингэж хуурч нохойтож болохгүй. Бэлэг биш угаасаа л өгөх ёстой байсан байр шүү дээ Нямдоржид хамаа байхгүй. Луйварчдад бүү хуурт

0  |  0
Top