ДОРНОД: Бүсийн оношилгооны төв дижитал рентген аппараттай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар 2019 оныг “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтод жил болгон зарласан. Уг зорилтод жилийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд энэ онд гурван том хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд өнөөдөр /2019.12.27/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суурин дижитал рентген аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч болон иргэд оролцлоо. 

Дижитал рентген аппарат суурилагдсанаар тоон системээс дижитал технологируу шилжиж зургийн чанар, харалт сайжирч байгаа юм, тус аппаратыг 20 хоног хэвийн үйл ажиллагаанд ортол ашиглах хугацаанд өдөртөө 30 болон түүнээс дээш зураг авалт хийж, 20 орчим зураг харалтыг хийж ажлын бүтээмж нэмэгдсэн байгаа талаар БОЭТ-ийн удирдлагууд хэлж байлаа. 2019 оны 10 сард үйлдвэрлэгдсэн тус аппаратын хүчин чадал нь сая пиксел CCD камертай, зураг авалтын ширээний эргэлт 360 градус хөндлөн чиглэлд хөдөлдгөөрөө давуу талтай энэ нь хэвтрийн болон хүнд өвчтэй хүмүүсийг хөдөлгөх шаардлагагүйгээр зураг авах боломжтой, зураг авалт болон харалт хосолсон, лабораторид хальсийг хороор угаадаггүй зэрэг давуу талуудтай юм.

Энэ 2019 онд БОЭТ-д вакум хагалгааны өрөө, түүнийг дагалдах тоног төхөөрөмж, Томографийн аппарат зэрэг нийлүүлэгдсэн бөгөөд ирэх оны улсын төсөвт өвдөгний үе, түнх нурууны мэс засал хийх тоног төхөөрөмжийн 200 сая төгрөг тусгагджээ. 

Дорнод аймгийн ЗДТГ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top