ХӨВСГӨЛ: Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа сумдад хязгаарлалт тогтоолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн 15,2 хувь нь томуугаар өвчилсөн гэж оношлогджээ. Томуугийн өвчлөлийн зонхилох нь орон нутагт буюу суманд байна. Хамгийн их өвчлөлтэй байгаа Цэцэрлэг, Улаан-Уул, Тариалан гэсэн 3 суманд аймгийн Эрүүл мэндийн газраас хязгаарлалтын арга хэмжээг авчээ. Тухайлбал Цэцэрлэг суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа болон олон нийтийн үйл ажиллагааг түр зогсоосон бол Тариалан, Улаан-Уул суманд цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хоригложээ.

Мөрөн суманд томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа боловч хэвтэн эмчлүүлэлт хэвийн байна. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч  явахгүй, илчлэг дулаан хоол унд өгөх, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэж байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top