Австрид Зул сарын баяраар их хэмжээний хандив цуглуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Австрид Зул сарын баярыг тохиолдуулан зохион  байгуулсан “Гэрлийн туяа” буяны телевизийн марафоны үеэр 9.2 сая гаруй еврогийн хандив цуглуулжээ. 47 дахь удаагийн энэ арга хэмжээг орон нутгийн ORF телевизийн компани зохион байгуулдаг.

Марафоны оролцогчид австричуудаас утсаар баярын мэндчилгээ хандивын хамтаар авсан байна. Энэ телевизийн буяны арга хэмжээний түүхэнд хамгийн их хэмжээний хандив цугларч, 2018 оноос 200 мянган еврогоор өссөн байна. Шууд нэвтрүүлэгт Австрийн Ерөнхийлөгч Александер ван дер Бэллен гэргий Дорис Шмидауэрийн хамтаар, канцлер Бригитте Бирляйн болон бусад улстөрчид, нэртэй одууд зочноор оролцон, утсаар баярын мэндчилгээ авчээ. Үүнтэй зэрэгцэн “Ö3” радиостанц сонсогчдын хүсэлтээр дуут мэндчилгээ явуулж, хандив цуглуулсан аж. Үүний үр дүнд хандивын санг 4.2 сая еврогоор зузаатгасан байна. Зул сарын баярын үеэр цуглуулсан энэхүү хандивын мөнгийг бага орлоготой гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах юм.

“Гэрлийн туяа” буяны марафон нь хүнд нөхцөлд орсон хүмүүст маш чухал гэж зохион байгуулагч Курт Некула ярьжээ. Түүний хэлснээр, тус арга хэмжээ нийгмийн эв нэгдлийн илэрхийлэл юм. Хязгаарлагдмал боломжтой хүмүүст тусламж дэмжлэг ямар их хэрэгтэй байдгийг хүмүүст ойлгуулаад зогсохгүй хамт ажиллаж, харилцан тусалж, хамт спортоор хичээллэж, уран бүтээл туурвидаг тийм нийгэмд хамт амьдарч буйгаа илэрхийлэх сайхан боломж хэмээн тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.162) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Irgen(91.141.1.219) 2019 оны 12 сарын 26

Time Austria uls handiv tuslamj uguhdu mundag, busadiig demjih n tednii 1 awuushtai tal shv \nDanke liebe Leute, wünsche euch alle beste im 2020 \n

0  |  0
Top