2019 оны ТРЭНД: Оны шилдэг загвар өмсөгчид

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Он дуусах дөхөж, урлаг, загварын ертөнц шилдгүүдээ тодруулж эхэллээ. Энэ удаад дэлхийн тайзан дээр хэн тодорч, хэн хамгийн үзэсгэлэнтэй байсныг тодруулах гэж байна. ELLE загварын сэтгүүлээс 2019 оны хамгийн шилдэг загвар өмсөгчдийг танилцууллаа.

Адут Акеч

Өнгөрсөн жилийн сүүлчээр Суданы дүрвэгч бүсгүй Адут Акеч models.com цахим хуудасны мэргэжлийн шүүгчдийн саналаар “Оны шилдэг модель” болж байсан. Энэ жил ч 19 настай бүсгүй эрчээ сулруулсангүй. Загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолигийн онгодыг сэргээгч охин тэнгэр болж, өнгөрсөн есдүгээр сард “Vogue” сэтгүүлийн нүүрэнд зарласан билээ. Мэдээж хэрэг гадаадын бүх том загварын шоунд оролцсон. Кайя Гербер, Винни Харлоу нартай өрсөлдөн, “Fashion Awards”-ын “Оны шилдэг модель” шагналыг  хүртэж чадсан юм.

Алеся Кафельникова

Алеся 2019 оныг хэзээ ч мартахгүй биз ээ. 21 настай энэ модель загварын ертөнцөд эргэн ирж, өнгөрсөн намрын бүх том шоунд  Ирина Шейк, Кендалл Женнер нарын хамт оролцсон.

Валентина Сампайо

“Victoria's Secret” шоуны анхны трансжендер модель 22 настай Валентина Сампайо орчин үеийн загварын ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсноо зарлан тунхагласан. “Victoria's Secret” брэнд ижил хүйстэн, тарган, загвар өмсөгчдийг шоунд оролцуулдаггүйгээрээ алдартай. Харин Сампайо энэ хэв журмыг эвдэж чадсан эрхэм.

Кара Делевинь

Энэ жил тайзан дээр цөөхөн гарсан ч Кара Их Британийн хамгийн үнэтэй модель цолоо алдаагүй. Учир нь тэр жижиг шоунд оролцолгүй, дандаа том үзүүлбэрт уригдаж байлаа. Алдарт Карл Лагерфельдийг нас барснаас хэдэн долоо хоногийн дараа болсон “Chanel”-ийн шоу, Рианнагийн дотуур хувцасны танилцуулгыг Кара эзэгнэж, Оливье Рустентэй хамтран, “Puma”-гийн шинэ загварыг зохион бүтээсэн.

Ирина Шейк

Жүжигчин Брэдлигээс салсан гэх хувийн шалтгаанаар хэвлэлийн нүүрийг олон чимсэн ч Ирина үндсэн ажлаа орхиогүй байлаа. 2020 оны Хавар-Зуны загварын шоуны дараа тэр хэсэг амарсан. Хэдхэн хоногийн өмнө “7Hollywood” сэтгүүлийн нүүрэнд заларсан Ирина загварын ертөнцийн хамгийн эрэлттэй моделийн нэг хэвээр байна.

Кайя Гербер

18-хан настай Кайя Гербер хамгийн хөдөлмөрч модельд тооцогддог. Түүнийг хэт туранхай, ядарсан царайтай гэж шүүмжилдэг ч тэр тун ажилсаг охин. Кайя тайзан дээр Белла Хадидаас ч илүү олон гарч байгаа. Дээр нь “Vogue” сэтгүүл, Versace, Stella McCartney, Marc Jacobs зэрэг олон брэндийн сурталчилгаанд тоглож амждаг. Энэ жил тэр Америкийн жүжигчин Пит Дэвидсонтой үерхэж эхэлсэн.

Белла Хадид

Энэ жил 23 настай Белла Хадид дэлхийн хамгийн алдартай моделийн нэг. Түүнд олон сая фэнээс гадна олон сая үзэн ядагч, шүүмжлэгч бий. “Гэр бүлийнхээ ачаар загварын ертөнцөд орсон, гоё алхаж чаддаггүй” гэдэг нь түүний хамгийн их сонсдог үг. Белла маш олон төрлийн хувцас өмсдөг, шинэ юм туршихаас айдаггүй бүсгүй. Тэрбээр Versace, Fendi-гийн сурталчилгаа, Balenciaga, Vivienne Westwood-ийн амьд үзүүлбэр, The Pop Magazine-гийн зураг авалт, хаана ч амжилттай хэвээр энэ оныг үдлээ.

Жеймс Тарлингтон

Загварын ертөнц үргэлжийн мөнх шинэ одын эрэлд байдаг. 2019 оны шинэ од бол Кристи Тарлингтоны хамаатан залуу  Жеймс байлаа. Энэ намар Жеймс Нью-Йоркийн Загварын шоунд гялалзаж, “IMG Models” агентлагтай гэрээ байгуулж чадсан.

Натан Вестлинг

Энэ оны гуравдугаар сард Натали Вестлинг хүйсээ өөрчилж, Натан Вестлинг болон хувирсан. Загварын том агентлаг, сэтгүүлүүд түүнийг дэмжсэнээр Натан оны хамгийн онцлох загвар өмсөгчийн нэг болсон билээ. Натан “L'Uomo Vogue”, “i-D, Dazed”-тэй хамтран ажиллаж, ирэх 2020 онд ч гялалзсаар байх болно гэдэгт эргэлзэх хүн алга.

Винни Харлоу

Арьсны өвчтэй модель болох Винни Харлоу хэдэн жилийн өмнөөс тайзан дээр гарч эхэлсэн. Гэхдээ энэ жил тэр илүү их амжилтад хүрсэн. Винни Ким Кардашьянтай хамтран ажилладаг болж, анх удаагаа  “Vogue Arabia” сэтгүүлийн хавтсыг чимсэн.

Леон Дам

Загварын од болохын тулд заавал сэтгүүлийн нүүрэнд гарч, тайзаар гунхан алхах шаардлагагүй гэдгийг Дам харуулсан. Орчин үед олон нийтийн сүлжээнд алдаршихад л алдрын дээдэд хүрэх хангалттай гэж тэр бас нотолсон. “Maison Margiela”-гийн Хавар-Зуны загварын шоуны үеэр Леоны өндөр өсгийттэй маш зэрлэгээр алхаж байгаа байдал цахим орчныг шуугиулж, тэр дороо од болон гялалзсан.

Дэмиан Херли

Элизабет Херлигийн 17 настай хүү Дэмиан энэ жилийн  онцлох моделийн нэг яах аргагүй байлаа. Гоо сайхны брэндтэй гэрээ байгуулж амжсанаас гадна ээжийг нь амжилтад хүргэсэн “Versace”-гийн гялалзсан даашинзтай ижил тод өнгийн хувцастай тайзанд гарч байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top