Таван тэрбум бэлэг тараасан Санта Клаус Монголоор дайран өнгөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Санта Клаус 64 дэх удаагийн дэлхийн аяллаараа одоогийн байдлаар нийт таван тэрбум гаруй бэлэг тараагаад байна гэж АНУ, Канадын Агаараас эсэргүүцэн хамгаалах нэгдсэн командлал /NORAD/ мэдээлжээ.

“NORAD Сантаг ажиглаж байна” нэртэй төслийг 1955 онд анх эхлүүлжээ. Тухайн үед АНУ-ын Колорадо мужийн томоохон дэлгүүрүүдийн нэг хүүхдүүдэд хандан Санта Клаус руу утасдахыг уриалжээ. Гэвч сурталчилгааны самбарт заасан утасны дугаарыг буруу бичсэнээс болж NORAD /Тухайн үед Агаараас эсэргүүцэн хамгаалах тивийн командлал/-ын шууд утасны оператор Сантагийн өмнөөс утсанд хариу өгөх хэрэг гарсан байна. Үүнээс хойш Зул сарын баярын битүүний өдөр Колорадо дахь нисэх хүчний бааз Санта Клаусын Зул сарын аяллын ажиглалтын төв болж хувирсан юм.  

Шинэ жилийн шидтэн өвөөгийн аяллын чиглэлийг шуурхай ажиглах үүднээс NORAD хиймэл дагуул, радар, сөнөөгч онгоц /АНУ, Канадын тэнгэрт/ болон “Санта” тусгай камер зэрэг хяналтын дөрвөн системийг ашигладаг бол шууд дамжуулалтыг YouTube сайтаар цацдаг. Энэ бүхнийг хянах үүргийг Рудолф бугын улаан хамар гүйцэтгэдэг бөгөөд түүний хамар радарын баримжаа болдог гэнэ.

Цахим "Санта Клаус" Хойд туйл дахь өргөөнөөсөө арванхоёрдугаар сарын 24-ний өдөр есөн буга хөлөглөн гарчээ. Үлгэрийн баатрын чарганы урт 150 чихэр, өргөн нь 80 чихэр. Чарганы өндрийг мөн чихрээр хэмждэг бөгөөд 110 чихэртэй тэнцэх өндөртэй. Шидэт тээврийн хэрэгсэл амаргүй даалгавар гүйцэтгэж буй. 117 кг жинтэй Санта Клаус, хэдэн арван тонн жинтэй бэлэг ачсан чарга дэлхийг тойрох зорилготой.

Санта Клаусын аяллыг АНУ, Канадын цэргүүд ажигладаг бөгөөд энгийн иргэд ч noradsanta.org хаягаар орж, хянах боломжтой.

Ажиглалтын зургаас харахад цахим Санта Монголоор дайран өнгөрчээ. 
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(103.9.89.18) 2019 оны 12 сарын 28

Монголоор ямарч бэлэг тараалгүй хөндлөн гулд давхиад өнгөрч Хятадад бэлгээ тараажээ. Энэ баярыг Монголчууд тэмдэглэх хэрэггүй гэдүийү ойлгоцгоо

1  |  0
123(202.70.34.38) 2019 оны 12 сарын 25

ямар ацаа бичээд байгаан?

0  |  0
Top