2019 оны ТРЭНД: Энэ жил салсан алдарт хосууд

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Алдартай оддын салалт олны анхаарлыг маш их татдаг. Өнгөрч буй энэ онд хэн гэдэг алдартан гэр бүлээ цуцлуулсныг танилцуулъя.

Жефф Безос - Маккензи Безос

2019 он дэлхийн хамгийн баян хүний салалтаар эхэлсэн. “Amazon”-ы тэргүүн 25 жил хамт амьдарсан эхнэрээсээ салсан. Салалтын дараа Безос дэлхийн хамгийн баян хүний тэргүүн байраа хадгалан үлдсэн ч эхнэр асан Маккензи нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн чансааны 4-т дэвшжээ.

Хлое Кардашьян - Тристан Томпсон

Байнга араар тавьж, гадуур зугаалдаг амрагаасаа хагацаж, Хлое сэтгэл нь амарсан. Дараа нь эвлэрсэн ч жирийн найзын шугамаар үлдэхээр шийджээ.

Кристиан Карино - Леди Гага

Хоёрдугаар сард Леди Гага өөрийн агент Кристиана Каринотой тавьсан сүйгээ цуцалсан. Энэ мэдээнээс хэдхэн хоногийн дараа “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж, бүгд салалтын шалтгаан нь  Брэдли Купер гэж үзсэн билээ.

Николас Кейж - Эрика Койке

Энэ жилийн хамгийн богино гэрлэлт бол жүжигчин Николас Кейж. Хуримаасаа дөрөвхөн хоногийн дараа тэр салсан юм. Гэрлэх ямар ч бодолгүй байсан ч архинд согтсон Николас нэг мэдэхэд батлуулаад зогсож байсан гэдэг.

Ирина Шейк - Брэдли Купер

Хамгийн сайхан хос гэгдэж байсан Брэдли Купер, Ирина Шейк нар энэ зун салсан. Гэрлээгүй ч дөрвөн жил хамт амьдарч, охинтой болсон тэдний салалтын буруутнаар Леди Гага тодорсон.

Памела Андерсон - Адиль Рами

Памела залуу хөлбөмбөгчин Рамиг эхнэрээс нь салгаж чадсан ч өөрийн болгож чадсангүй. Гэр бүлийн хүчирхийллийн дараа тэд салцгаасан.

Гүнж Хайя - Мохаммед Аль Мактум

АНЭУ-ын Дубайн захирагч Мохаммедын эхнэр, Хайя гүнж 31 сая фунт стерлинг аваад оргон зайлсан нь дэлхий даяар шуугиан тарьсан. Хайя Германд салах өргөдлөө өгч, орогнол хүссэн.

Лиам Хемсворт - Майли Сайрус

Лиам Хемсворт, Майли Сайрус хоёр наймдугаар сард тус тусдаа гарцгаасан. Хэвлэлээр янз бүрийн шалтгаан дурдаж байлаа.

Шон Саусвик - Ларри Кинг

2019 оны хамгийн ахмад салагчийн нэрийг Ларри Кинг гэдэг. 85 настай Кинг 59 настай эхнэр Шоноос 22 жилийн хамтын амьдралын дараа салсан. Ларри долоон удаа гэрлэж байсан хүн билээ.

Трэвис Скотт - Кайли Женнер

Өнгөрсөн аравдугаар сард Трэвис Скотт, Кайли Женнер нар салсан. Скоттын олон нийтийн сүлжээг ухаж, мөрдлөг хийсний дүнд Трэвис урван тэрсэлт хийснийг Кайли илрүүлсэн юм.

Ченнинг Татум - Жесси Жей

Энэ хос жил гаруй хугацаанд л хамт байсан. Шалтгаан нь Татум түүнийг хуучин эхнэртэйгээ байнга харьцуулдаг байсных гэнэ.

Оксана Воеводина - Мухаммад V

Малайзын Эзэн хаантай гэрлэлээ хэмээн сүр дуулиантай зарлаж байсан орос мисс хүүхдээ төрүүлээд хоёрхон сарын дараа салсан. Мухаммад V хүүгээ огт хараагүй тул тэтгэлгийн мөнгө төлөхгүй гэж мэдэгдээд байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top