Хүүхдээ зөв галлагааны аргад сургахыг анхааруулж байна

2019 оны 12 сарын 24

Энэ долоо хоног ЕБС-ийн сурагчдын амралт эхэллээ. II улирлын амралт нэгдүгээр сарын 13  хүртэл 21 хоног үргэлжилнэ. Энэ үед хүүхдүүд гэртээ ганцаар үлдэх нь элбэг. Тиймээс галлагаа эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдүүд угаартах болон гал алдах эрсдэл хамгийн өндөр. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ зөв галлагааны  аргад сургаж, угаартах болон галын аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.

СХД-ийн төрийн албан хаагчид гэр хорооллын айлуудаар явж сайжруулсан түлшний зөв хэрэглээний зөвлөмжийг хоёр удаа тараав. Мөн хариуцсан хорооддоо ажиллаж гэртээ байгаа хүүхдүүдэд сайжруулсан түлшний талаар мэдээлэл хүргэн ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top