ФОТО МЭДЭЭ: "Мөрөөдлийн мөнгөн аялгуу" наадам боллоо

2019 оны 12 сарын 24

ТВ8 телевизээс санаачлан зохион байгуулсан “Мөрөөдлийн мөнгөн аялгуу” хүүхдийн өвлийн урлагийн их наадам өнөөдөр /2019.12.23/ Монголын үндэсний "АСА" циркт болж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадмын Гран-при шагналыг Дорнод аймагийн "Өсөх ирээдүй" хамтлаг хүртэж, нэгдүгээр байрт "Их Боржигоны удам" хамтлаг, хоёрдугаар байрт Ховд аймгаас оролцсон А.Отгонням, гуравдугаар байрт "Марифоса-2" хамтлаг шалгарлаа. 

"Мөрөөдлийн мөнгөн аялгуу" хүүхдийн урлагийн их наадмад 9-12 насны 300 гаруй хүүхэд оролцож, авьяас, чадвараа сорьсон юм. "Мөрөөдлийн мөнгөн аялгуу” хүүхдийн өвлийн урлагийн их наадмыг ирэх жил илүү өргөн дэлгэр тэмдэглэхийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ariunzul(202.126.89.38) 2020 оны 03 сарын 17

Vneheer goe ym aa

1  |  0
Javkhlan (202.126.89.59) 2020 оны 01 сарын 25

Goy bsn shvv .

0  |  0
Top