Ж.Батзандан: Монголын 8000 хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийсэн

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод болон дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гараагүйтэй холбоотой долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хурал болсонгүй. Харин УИХ дахь ШИНЭ намын зөвлөл уламжлал ёсоор хуралдаж хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айрагт Цианид натри алдагдсан тухай, монгол хүүхдүүд дээр хууль бус эмийн туршилт явуулсан асуудал зэргийг хэлэлцсэн байна.

Хэлэлцсэн асуудлынхаа талаар ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "2016 оноос эхэлж Монголын 8000 хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийсэн гэсэн мэдээлэл сонслоо. Туршилтын улмаас олон зуун хүүхдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарсан гэдгийг эцэг эхчүүд мэдээлж байна. Гадаад улс орнуудад бүртгэлгүй эм, вакциныг Монголын хүүхдүүд дээр туршсан асуудлыг ШИНЭ намын зөвлөл анхааралдаа авч, Монголын ард түмэн гаднын улс орнуудын туршилтын туулай болох ёсгүй гэдэг үүднээс ирэх оны нэгдүгээр сард багтааж Монголын хүүхдүүд дээр эмийн туршилт хийсэн асуудлаар УИХ-ын түвшинд нийтийн сонсгол зохион байгуулах мөн Эрүүл мэндийн сайдад хандаж асуулга тавих шийдвэр гаргалаа. Эмийн туршилтад орж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн мэдээллийг ШИНЭ нам авч байгааг дуулгая. Хүний эрхийн комиссоос зөвшөөрөгдөөгүй эмийг ард түмэн дээрээ туршина гэдэг бол олон улсын тавцанд эрүү шүүлттэй адилхан үзэгддэг гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан хэргийн материалуудтай албан ёсоор танилцах ёстой. Тухайн үед прокурорын байгууллагаас хэргийг үндэслэлгүйгээр хаасан байдаг.

Түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айрагт цианид натри дөрвөн удаа алдагдаж, олон зуун ан амьтан, иргэдийн мал сүрэг хордож үхсэн тухай мэдээлэл ирээд байна. Баян-Айрагт байгаль орчинд үзүүлсэн хор хохирлын асуудлаар ШИНЭ намын зөвлөл өнөөдөр мэдээлэл сонсох ёстой байсан боловч холбогдох албан тушаалтнууд зөвлөлийн хуралд ирсэнгүй. Тиймээс цианид натригийн асуудлаар бид анхаарч ажиллах болно. Нутгийн иргэдээс асар их гомдол ирж байна. Хариуцлагагүй уул уурхайн том жишээ Завхан аймгийн Дөрвөлжин суманд болсон осол аваар харуулж байна” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 06

barimtgui gej ezeg ehchyyd medeelj baina gej baina shdee ene hymyys unshsan umaa oilgodoggui umuu…odoo zaash shalgah heregtei um baina shyydee, huuliinhan ajlaa hii !!!

0  |  0
зочин(64.119.26.159) 2019 оны 12 сарын 24

Энэ Батзандан яагаад дандаа хаа нэгтэй сонссон үгээрээ улс төр хийж явдаг байнаа

0  |  0
nergui(1.223.35.59) 2019 оны 12 сарын 24

gadaad emch nar irlee geel suid boltsgoogood baidag ted nar chin eldev em emchilgeenii turshilt hiij yavaa. gadaad emch nar mongonii toloo emch boldog muu humuus baidag

0  |  0
иргэн(202.179.24.141) 2019 оны 12 сарын 23

Монголд Хүний эрхийн комиссоос гэж байхгүй, нэг хуурамч нөхөр байдаг ба хаяа нэг нойрноос сэрэх үед ажил хийж байгаа хүний дүр эсгэдэг

0  |  0
Todorhoi bichne uu(202.131.253.66) 2019 оны 12 сарын 23

Yamar em yum beee? Vitamin ch biluu neg heseg ugsun shuu surguulias ni!

0  |  0
zochin(122.201.24.65) 2019 оны 12 сарын 23

ene durak barimt notolgooguy yum ikh chalchina shuu

0  |  0
Top