СУДАЛГАА | Рио Тинто компанийн ильменитийн төсөл байгаль орчин сүйдэлж байна

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Их Британид төвтэй “The Andrew Lees Trust” сайн дурын сан Мадагаскарт үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто компанийн ильменитийн уурхайн байгаль орчинд үзүүлж буй нөлөөг судлан, шинжлэхэд үр дүн нь сөрөг гарчээ.

Уурхай орчимд гүнийн болон гадаргын усанд агуулагдах уран, хар тугалганы агууламж хүлцэх хэмжээнээс хэд дахин их гарсан байна.

Тодруулбал гүний усанд агуулагдах ураны хэмжээ хүлцэх хэмжээнээс 350 дахин их байсан бол гадаргын усан дахь хар тугалганы хэмжээ 9.8 дахин их байжээ. Ураны болон хар тугалганы агууламж өндөр байх нь бага насны хүүхдийн өсөлт, дархлаа, эрхтэн тогтолцооны системд муугаар нөлөөлөхөөс гадна бөөрний үйл ажиллагааг доголдуулах нөлөөтэй аж.

Судалгааны багийнхан уурхай орчмын гадаргын усны таван цэг, гүний усны дөрвөн цэг нийт есөн цэгээс шинжилгээний дээж авсан байна.

Шинжилгээний дүнг харвал гүний усны дөрвөн цэгээс авсан дээжээс литр тутамд нь 0.0256 миллиграмм, гадаргын усны таван цэгээс авсан дээжээс литр тутамд нь 0.0026 миллиграмм хар тугалга илэрчээ.

Гадарга болон гүний усанд агуулагдах хар тугалганы зөвшөөрөх хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 0.01 миллиграмм гэж тогтоосон байдаг ажээ.

Тодруулбал гүний усанд агуулагдах ураны хэмжээ хүлцэх хэмжээнээс 350 дахин их байсан бол гадаргын усан дахь хар тугалганы хэмжээ 9.8 дахин их байжээ.

Харин гүний усанд агуулагдах ураны агууламжийн хэмжээ литр тутамдаа 0.049 миллиграмм гарсан нь ДЭМБ-аас тодорхойлсон хэмжээнээс 63 хувиар их үзүүлэлт юм.

Рио Тинто компани судалгаа, шинжилгээний үр дүнг эсэргүүцэж байна. Учир нь гадаргын усны элсэрхэг хөрсөнд уран, тори зэрэг цацраг идэвхт бодисууд өндөр агууламжтай байдаг учраас тэр аж.

“Рио Тинто компани тэр дундаа QIT Madagascar Minerals компани байгаль орчинд цацраг идэвхт бодис шууд алдагдуулдаг гэдэгт эргэлзэхгүй байж болно. Дээрх судалгааны үр дүнгээр цацраг идэвхт бодисын хэмжээ их гарсан нь QIT Madagascar Minerals компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж ойлгох нь өрөөсгөл хэрэг” гэж Рио Тинто компанийн хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.

Харин судалгааны багийнхан энэ үр дүнд уул уурхайн үйл ажиллагаа шууд нөлөөтэй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дахин лавшруулж судалгаа хийхэд бэлэн байгаа аж. Британийн судалгааны багийнхан уурхайн бүс нутаг буюу Таолагнаро тосгонд ажиллаж сонгосон цэгээс дээж аван бусад судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.

“QIT Madagascar Minerals компани уул уурхайн үйл ажиллагаанаас болж ураны агууламжтай ус гол, мөрний урсац бүрэлдэх эхэд шууд нөлөөлж улмаар Мандромондромотра болон Амбаварано голуудад цацраг идэвхт бодистой ус ялгаруулдаг нь гарцаагүй”

 Судалгааны багийн ажилтан Эллена Суонтон 

Мадагаскарын “QIT Madagascar Minerals” уурхайн 80 хувийг Рио Тинто эзэмшдэг бол 20 хувийг Мадагаскарын Засгийн газар эзэмшдэг юм. Ильменит болон газрын ховор элемент олборлодог энэ уурхайд үйл ажиллагаа явуулах шийдвэрийг 2001 онд Засгийн газар нь гаргаж, 2006 оны нэгдүгээр сараас Рио Тинтогийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Нийт 70 сая тонн ильменитийн нөөцтэй, 60 хувийн титаны агууламжтай гэж тогтоогдсон энэ уурхай дэлхийн хамгийн өндөр агууламжтай ильменитийн уурхай гэж тооцогддог юм.

Үйл ажиллагаа эхэлснээс хойш Рио Тинто компани нийт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнчбиш(98.244.106.112) 2019 оны 12 сарын 24

ЮУН 9,8 дахин их вэ?гүниий усных 2,5 дахин их гадаргын усных нормоос бага байгаа юм биш үү Арифметикийн мэлэгээ сайжруулаач

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 12 сарын 23

Mgl-d uraniig haihgui, olborlohgui 2050 on hurtel, zorigtoi tegej chadah namiig songoy\n

0  |  0
Top