Говь-Алтайн музейд Ц.Дашдорж агсны үзмэрийг байрлуулжээ

2019 оны 12 сарын 23

Говь-Алтай аймгийн Орон нутгийн судлах музей УИХ-ын гишүүн Ц.Дашдорж агсны нэрэмжит танхимтай болжээ. “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын дэмжлэгээр Ц.Дашдорж агсны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн 240 гаруй үзмэрийг уг танхимд байрлуулсан байна. Ц.Дашдорж агсны хэрэглэж байсан хөөрөг дайлан, мөнгөн аяга, дээл, цүнх, үзэг болон эд өлгийн зүйлүүдийг дэлгэн тавьсан байна. Мөн талийгаачийн шагнал, одон медалийг музейд дэлгэжээ.

Орон нутгийн судлах музей нь 2019 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд уг танхимыг түүний үр хүүхдийн санаачилгаар тохижуулжээ. Өмнө нь уг танхимд эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамба агсны гэр музей байрлаж байсан бөгөөд өдгөө тус танхимыг тогтмол ажиллуулахаар өөр танхимд байршуулсан байна.

Орон нутгийг судлах музей нь байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн дөрвөн хэсэгтэй бөгөөд хүндэтгэлийн тасагт Ч.Лодойдамба, П.Жасрай, Ж.Авхиа, Ш.Жадамбаа болон тус аймгаас төрсөн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үзмэр байрладаг байна.  

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.68) 2019 оны 12 сарын 24

Одоо ч малжуулах төсөл нь баг бүрт явж л байна. Цаашдаа ч явна. Үхсэн учраас муу үг бүхнийг чулууддаг хүн чанаргүй араншингаасаа салж үз. Эрх мэдэлтэй үед нь долоочих гээд явж байснаа санаарай.

0  |  0
зочин(202.9.40.68) 2019 оны 12 сарын 24

Буруу нь юу байгаам. Нутаг орныхоо төлөө хийж чадах бүхнээ зориулж явсан төрийн түшээ, төрийн сайд байсан хүн. Аймаг сумынхаа төлөө юу ч хийгээгүй алдрын оргилд хүрсэнгүүд зөндөө л байна. Үхсэн учраас хүн чанаргүй араншин гаргаж буйг чинь бурхан харж л байгаа. Хүний мөс чанараар маруухан ухаантнуудаас ичиж байна.

0  |  0
Wow(139.5.218.80) 2019 оны 12 сарын 23

Pablo Escobar bishdee ichij uhemtsruud

0  |  0
иргэн(202.179.25.40) 2019 оны 12 сарын 23

монгол тамхи со руугаа аваад зайлаач

0  |  0
Алтайн хүү(202.126.88.152) 2019 оны 12 сарын 23

Ичээсэй.Яасан гэж энэ хүний үзмэрийг нээдэг юм бол оо

0  |  0
манан(202.9.46.12) 2019 оны 12 сарын 23

БОЛИОСОЙ ЗАЙЛЦЫН , ЯМАР ИХ ХААН БИШ , НУТГИЙН МИНЬ МУЗЕЙГ БУЗАРТУУЛААД , ЭНИЙГЭЭ АВЧ ХАЯАЧЭЭ ЗАЙЛЦЫН БЭЭ

1  |  0
алтайчин(59.153.84.210) 2019 оны 12 сарын 24

өнгө мөнгө хэрэгтэй цагуу АГУУЛЛАГА ЧАНАР ХЭРЭГТЭЙ ЦАГУУ Агуу ИХ АЛТАЙХАНЫ АГУУ УУДАМ ЦЭЛГЭР УХААН нь өчүүхэн ус урсдаггүй хуурай СУДАГ болж хатаж ширгэжээ.

2  |  0
ЗОЧИН(122.201.21.191) 2019 оны 12 сарын 24

НЭРТ ЗОХИОЛЧ Ч.ЛОДОЙДАМБЫН ҮЗМЭР БАЙСАН ТАНХИМЫГ СУЛЛААД ТАМХИНЫ НАЙМААЧИН АГСАНЫ ҮЗМЭРИЙН ТАНХИМ БОЛГОСОН !!! МӨН Ч ХӨЛДҮҮ , МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН БОЛСОН МАНГАРУУДДАА АЛТАЙХАН !!!

2  |  0
Top