Ханхүү Харригийн гэр бүл онгоцны ослоор амиа алдах дөхжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 22

Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар саяхан бяцхан хүү Арчитайгаа Францын Ниццад амарсан билээ. Тэгвэл “Ехргеѕѕ” сайтад мэдээлснээр тэдний суусан хувийн онгоц дронтой мөргөлдөх шахсан байна. “NetJets” компанид харьяалагддаг онгоц Францаас буцаж нисэхдээ дронтой маш ойрхон зөрсөн бөгөөд мөргөлдсөн бол онгоцонд байсан хүмүүс бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах эрсдэлтэй байсан гэнэ. Нисгэгчийн ярьснаар дрон онгоцны салхины шилийг цохиж, хагалсан бол онгоцон дотор байсан зорчигчдын нэг нь гэмтэж, эсвэл амиа алдах эрсдэлтэй байжээ.

Дээрх мэдээлэл Их Британийн хатан хааны гэр бүлийнхнийг цочроосон нь мэдээж. Хувийн онгоцны нисгэгч орчин үед нисгэгчгүй аппарат, дроноос болж онгоцны осол гарах эрсдэл нэмэгдэж байгааг хэлээд энэ асуудалд анхаарал хандуулахыг холбогдох албаныхнаас хүссэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2019 оны 12 сарын 23

Hun hunii sonirhol uur um daa Nugsan hoshuutai niger huuhen kkkk

0  |  0
Top