ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Хонконгийн жагсаалаас Монгол хожих уу?

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

-Хятадууд тансаг зэрэглэлийн зах зээлд дэлхийд тэргүүлж байна. Монгол Улс энэ бялуунаас хүртэж чадах уу-

АНУ-д төвтэй “OZY” мэдээллийн агентлаг Хонгконгийн жагсаалаас шалтгаалан Монголд ирэх Хятад жуулчдын тоо нэмэгдсэн нь тансаг зэрэглэлийн зах зээлээс монголчууд ашиг хүртэх боломжтой гэдгийг онцолжээ. Тансаг зэрэглэлийн зах зээлээрээ дэлхийд тэргүүлдэг урд хөршийнхөө бялуунаас Монголчууд хүртэж чадах эсэхийг өгүүлсэн нийтлэлийг та бүхэнд хүргэе.


Нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр Армени, Тувалу, Шри Ланкаас ч доогуур Монгол бол тансаг хэрэглээтэй улс биш. Агаарын бохирдол ихтэй, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Улаанбаатар бол энэ улсын цор ганц хот.

Гэвч энэ бүхнийг үл ажран дэлхийн том брэндүүд энэ улсад аль хэдийнээ мөрийгөө тавиад эхэлсэн, тэр дундаа хятадууд. Хонконгод болж буй хямрал үүний хамгийн том шалтгаан нь ажээ.

Монгол Улс бүхэлдээ уул уурхай дээр тогтсон эдийн засагтай. Уул уурхай салбар дундаа зэсээс хамгийн их хамааралтай учраас түүхий эдийн ханшийн хэлбэлзлээс шалтгаалан ойж, буудаг улс. Гэвч тансаг, сайхан руу улам шунан тэмүүлэх болсон Хятад жуулчид энэ улсын эдийн засгийг огт өөр тийш чиглүүлэх нэг шинэ луужин ч байж мэдэх юм.

Монгол Улсад ирсэн Хятад жуулчдын тоо 2018 онд 19 хувиар өссөн байна. Хамгийн сонирхолтой нь тансаг зэрэглэлийн зах зээлийн орлого 15 хувиар өсжээ.

Ердөө хэдхэн жилийн дотор Rolex, Versace, Burberry, Gucci зэрэг дэлхийн томоохон брэндүүд нийслэлд нь төвхнөөд амжлаа. Төвхнөхдөө тэд зүгээр л нэг энгийн барилгад орчихсонгүй. Эгэл жирийнээс онцгойрох “Шангри-Ла” зэрэг дэлгүүрт тэдний нэр хадаатай байна.

Тансаг зэрэглэлийн брэндүүд Улаанбаатарт төвхнөж байх хооронд Хятад жуулчдын тоо нэмэгджээ. Монгол Улсад ирсэн Хятад жуулчдын тоо 2018 онд 19 хувиар өссөн байна. Хамгийн сонирхолтой нь тансаг зэрэглэлийн зах зээлийн орлого 15 хувиар өсжээ. Тансаг зэрэглэлийн зах зээлийн орлого нэмэгдэхийн хэрээр жижиглэн худалдааны орлого нь ч даган өссөөр өнгөрсөн онд 2.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байна. Үүнтэй уялдах бас нэгэн үйл явдал болсон нь Хонконгийн хямрал байлаа. Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлаас шалтгаалан Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдсэн дүнтэй гарчээ. Харин Хонконгод ирэх жуулчдын тоо хагас жилийн байдлаар 42 хувиар унаад байна.

Хятадын жуулчид дэлхий даяар тансаг зэрэглэлийн зах зээлийн нэгэн хөдөлгөгч хүч болж байдаг. Гэвч Хонконгийн дотоодод өрнөсөн үйл явц тансаг зэрэглэлийн борлуулалтыг үлэмж бууруулах “бараан” судалгаа гаргасан. Гэвч бараан судалгааг гэнэт гэрэл цохих шиг Хятадын хойд хөрш Монгол Улс тансаг зэрэглэлийн зах зээлд торойн гарч ирлээ.

“Хятадын эдийн засаг алгуур өсөлттэй байгаа. Гэхдээ үүнтэй эсрэгцэх нэг зүйл байдаг тансаг зэрэглэлийн салбар хурдацтай өсөж байгаа явдал. Дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлийг хятад жуулчид л хөдөлгөдөг. Дэлхийн том брэндүүд энэ бялуунаас хоцорчихгүйн тулд жуулчдыг татахын тулд тэмүүлдэг юм шүү дээ” гэж Бээжинд төвтэй санхүүгийн стратегийн Creative Union компанийн үүсгэн байгуулагч Томас Клайн ярьжээ.

Монголын бодлого ч үүнээс нэг их хоцорсонгүй. Хятадуудыг татахын тулд хэд, хэдэн алхам хийсэн. Сүүлийн нэг жилийн дотор тус улсын Засгийн газар  аялал жуулчлалын салбарт ажиллагсдад “Мандарин Хятад” хэлийг үнэ төлбөргүй зааж байгаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг зохиож байгаа нь ерөөс хятад жуулчдыг татах гэсэн бодлоготой л холбоотой. Тэр дундаа Өвөр Монголчуудыг татах зорилгоор соёл, спорт, мотор спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

Монгол Улсын эдийн засаг жижиг. Тийм ч учраас тансаг зэрэглэлийн салбар энэ улсад хөгжихөд маш урт зам туулна. Гэхдээ өсөн нэмэгдэж буй Хятад жуулчдын тоо хэмжээ энэ салбараар дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх нэг боломж олгож байгаа юм.

Монгол Улс тансаг зэрэглэлийн салбарт шинэ тоглогч болох шалтгаан нь тун энгийн. Энэ бол эрэлт. Санхүүгийн шинжилгээний “Mckinsey” компанийн судалгаагаар 2018 онд хятадууд тансаг хэрэглээндээ 115 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ тоо 2025 онд 170 тэрбум ам.доллар болж өсөх тооцоо бий. Улмаар ойрын зургаан жилийн дотор тансаг хэрэглэлийн зах зээлд хятадууд 65 хувийг эзлэх болно.
 


Хятадууд чухамдаа олон улсаар аялж байж эх газрын нутаг дэвсгэрээс илүү хямд үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа юм. Тийм дээ ч тансаг хэрэглэлийн зах зээлийн 70 гаруй хувийг зөвхөн жуулчид эзэлж буй. Том компаниуд эх газрын хятадад нэвтрэхэд татвар нь хэт өндөр. Францад зардаг нэгж тансаг зэрэглэлийн үнээс Хятадад зардаг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний үнэ 33 хувиар өндөр байгаа судалгаа гарчээ. Энэ бол “Гарнер” компанийн судалгаа.

Өнгөрсөн хугацаанд Хятадын дотоодын жуулчид үнэ хямд, боломжийн гэдгээр нь Хонконгийг сонгодог байлаа. Хятадын засаг захиргааны нэгжид харьяалагддагийн хувьд Хонконг илүү зөөлөн татварын системтэй. Гэвч ойрын хэдэн сар жагсаал тэмцэлтэй байсан Хонконг хятад жуулчдын анхааралд өртөхөө больсон. Дотоодын болон гадаадын ч аялал жуулчлалын тоо багассаар байна. Ялангуяа тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, цагны салбарын борлуулалт энэ нутаг дэвсгэрт 47 хувиар унасан нь сөрөг нөлөө үзүүлсний нэг том баталгаа юм.

Тэгвэл, Улаанбаатар яагаад тансаг зэрэглэлийн зах зээлд боломжтой гэж. Хэд, хэдэн эерэг зүйл бий. Бээжингээс Хонконг орсноос Улаанбаатар руу нисэх нь зай болон хугацааны хувьд богино.

Тэгвэл, Улаанбаатар яагаад тансаг зэрэглэлийн зах зээлд боломжтой гэж. Хэд, хэдэн эерэг зүйл бий. Бээжингээс Хонконг орсноос Улаанбаатар руу нисэх нь зай болон хугацааны хувьд богино. Бас нэг эерэг зүйл байгаа нь Монгол Улсад орлогын албан татвар 10 хувь бөгөөд тансаг зэрэглэлд татвар тооцдоггүй.

Монгол Улс хотжилт, эдийн засгийн байдлаараа Хонконгийг гүйцэхгүй нь ойлгомжтой. Хонгконгийн хямрал намжсан ч эдийн засаг нь хэвийн болоход чамгүй хугацаа шаардагдана.

Улс төрөөс шалтгаалсан хийрхэл, зөвхөн нэг л салбараас шалтгаалсан хэлбэлзэл зэрэг нь эргэлзээ төрүүлэх ч дээр өгүүлсэн шалтгаанууд итгэж болохоор харагдаж байна. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6.1 хувьтай байна гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр, 2020 онд нэг сая жуулчин авна гэсэн зорилт тавьсан. Өнгөрсөн онд 598 мянган жуулчин хүлээн авчээ.

“Mongolian Properties” үл хөдлөх хөрөнгийн компанийн 2019 оны судалгаагаар таван бэлэн хувцасны худалдаа эрхлэгчдийн дөрөв нь Улаанбаатарт үл хөдлөх хөрөнгө худалдан авах саналтай гэсэн дүн гарчээ.

Нэгэн цагт эх түүх, өргөн уудам тал, малчин соёлоороо алдаршиж, түүгээрээ танигдаж байсан Монгол Улс одоо тансаг зэрэглэлийн цаг, автомашин, арьсан цүнх үзэгдэх болж үүнд нь ч урд хөршийнх нь жуулчид татагдсаар байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolomj shu de(125.94.203.175) 2020 оны 07 сарын 02

zovoo zov, ugaasaa manaid yum uddaggui. Ene hedhen jil dailmduulaad sain mongo huraagaad avah heregtei shu de. Hujaa nar orood zugaalaad garah zuur ta bid oorsdoo hun shig, eh orondoo hariutslagatai baij chadval hujaa zochid ch hun baigaa l yavna. Hudlaa hiirheed l, medehgui baij ih medegch tsarailaad l, ugeer idej doromjlood peediigeed baih yum bol hujaa nar naanaa aisan met bolovch bolomj garval nulmichihaad l nutag butsna shu de. gol ni zochidtoi hun shig haritsaj, hun shig biye avch yavj l surah heregtei. Holduu mongold yer ni uldeye, amidraay gesen gadniihan oldohgui de.

0  |  0
Аюул(202.21.108.141) 2020 оны 01 сарын 20

ТАНСАГ ЖУУЛЧИД НЭРЭЭР ХЯТАДЫН БАЯЧУУДЫГ ТАТАХ, ЗАМЫН ҮДЭД ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАН ШОРООН ХЯТАДУУДЫГ НЭВТРҮҮЛЭХ ЗЭРЭГ НЬ МОНГОЛ УЛСЫГ МӨХӨЖ УСТАХАДЛ ХҮРГЭНЭ. МОНГОЛЫН МӨНГӨНӨӨС ӨӨРИЙГ БОДОХОО БОЛЬСОН ОХИД ХҮҮХНҮҮД ТЭДЭНТЭЙ ҮЙ ОЛНООРОО СУУНА, ХҮҮХДИЙГ НЬ ГАРГАНА, ДОХ ТЭМБҮҮ АВЧ ЭРЧИМТЭЙ ТАРААНА. ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ ЭНЭ УЛС УДАХГҮЙ БҮДГЭРСЭЭР УУСЧ УСТАНА.

0  |  0
hudalaa(139.5.217.46) 2020 оны 01 сарын 03

mongol neg hvnd noogdoh dotoodiin niit bvheegdhvvneer armen shirlank gvrj kirgez ulsaas ilvv ch dee.

1  |  0
Зочин(122.201.22.12) 2019 оны 12 сарын 21

Хонконг Английн колон байж байгаад хятаддад очихоор л асуудал бишдээд ирж бна.Тэгэхээр ямар хэцүү дарамт байдагийг тэд биеэрээ амсаж бна.Тэгэхээр бид ямар сайхан эрх чөлөөтэй амьдарч байгаагаа мэдэрдэггүй юмаа гэхэдойлгож авах хэрэгтэй.

0  |  0
Харагч(103.10.23.217) 2019 оны 12 сарын 20

Хужаагийн тэлэлт Монголд өөр юу ч биш бид хужаагийн хоол болох аймшигтай бөгөөд эмгэнэлтэй цаг хугацаа.Бид яаж өөрсдийгөө хамгаалах вэ бурхан минь биднийг авраач хужаагийн түрэмгийлэл энэ гамшиг энэ аюул.

0  |  0
Харагч(103.10.23.217) 2019 оны 12 сарын 20

Хужаагийн тэлэлт Монголд өөр юу ч биш бид хужаагийн хоол болох аймшигтай бөгөөд эмгэнэлтэй цаг хугацаа.Бид яаж өөрсдийгөө хамгаалах вэ бурхан минь биднийг авраач хужаагийн түрэмгийлэл энэ гамшиг энэ аюул.

0  |  0
Харагч(103.10.23.217) 2019 оны 12 сарын 20

Хужаагийн тэлэлт Монголд өөр юу ч биш бид хужаагийн хоол болох аймшигтай бөгөөд эмгэнэлтэй цаг хугацаа.Бид яаж өөрсдийгөө хамгаалах вэ бурхан минь биднийг авраач хужаагийн түрэмгийлэл энэ гамшиг энэ аюул.

0  |  0
W(64.119.26.127) 2019 оны 12 сарын 20

Barigdaad garsan 800 gaa 1,8 hyatad bolgoj oruulj ireh gd eldewiin um soloirood bgaarai !! Hden brandiin gutal huvtsas awah gj mgld irlee yu kkk , Taiwan’s Singapore hawi oiriinh n buh ulsad ter brand gd bga baraa cine bga !

0  |  0
Zochin(150.129.140.117) 2019 оны 12 сарын 20

Хийн хоолой монголоор дайруулахаар өвөрмонгол хоёрдох конгогын жагсаал хийнэ гэвэл яах вэ өвөрмонголд хөх толбо байдаг бол монголд нэгдэхэд буруудахгүй

0  |  0
Top