Б.Энхтуяа: Хүн өдөрт 100 грамм таван цул идэхэд л уураг, эрдэс бодисоо нөхдөг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

“Бэлчээрийн монгол малын мах” номын авторуудын нэг, ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн профессор Б.Энхтуяатай ярилцлаа. 


-Бэлчээрийн малын махны давуу тал юу вэ?

-Мах бол хүний уламжлалт хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг. Бэлчээрийн монгол малын мах чанарын хувьд бусад орны үржүүлгийн махнаас зарим талаар илүү. Хүнс тэжээлийн чанарыг нь дүгнэдэг хэдэн гол үзүүлэлттэй. Нэгдүгээрт, бэлчээрийн малын маханд уургийн агууламж дунджаар 20 хувь байгаа юм. Үүнийг бусад улс оронд үржүүлдэг сайн үүлдэрт тооцогддог малын махтай харьцуулахад адилхан байна. Монголчууд нутгийн үүлдрийн малын мах хэрэглэдэг бол бусад улс оронд махны чиглэлээр үржүүлсэн, амьдын жин илүү, махны гарц нь өндөр фермерийн мах хэрэглэдэг. Монгол мал ашиг шим муутай. Тиймээс малаа эрлийзжүүлэх шаардлагатай гэдэг. Гэвч гадаадад тасалгааны хэмд жилийн дөрвөн улирал байлгаж, хүчтэй тэжээлээр тэжээсний дүнд тэр ашиг шимийг авдаг. Монгол мал болохоор дөрвөн улирал бэлчээрт явдаг мөртлөө махан дахь уургийн агууламж өндөр ашиг шимтэй үүлдрийнхтэй адилхан байна. Хоёрдугаарт, малын өөх тосны агууламж. Монгол малын өөх идэх хэрэггүй гэдэг ойлголт нийгэмд түгэх болсон. Оронд нь гахай, тахиа, загасны мах зөвлөдөг. Гэтэл судалгаагаар бэлчээрийн малын маханд судас хатууруулж, цусны даралт нэмэгдүүлдэг агууламж бага гэдгийг тогтоосон. Үүнийг гадаадын лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Бид өөрсдөө ч бэлчээрийн малын махнаас дээж аваад үзэхэд, адилхан дүн гарч ирж байгаа. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бус харин ч эерэг нөлөө үзүүлдэг тосны эзлэх хувь хэмжээ нь 65-70 хувь гараад байгаа. Хүний биед эерэг нөлөө үзүүлдэг бодисын агууламж ийм өндөр хувьтай байгаа юм. Мах хүний биед сайн гэхээр заавал их хэрэглэн ёстой гэсэн үг биш. Өдөрт 100 граммыг л идэхэд хангалттай. Таван хошуу малын мах нь төгс уураг, үл орлогдох амин хүчил омега-3 тосны хүчлүүд, эрдэс бодис зэрэг зохицуулагч үйлчилгээтэй биологийн идэвхт нэгдлийг хангалттай хэмжээгээр агуулж байгаа нь “Эрүүл хүнс”-ний тухай ойлголтод тохирч байна. Бэлчээрийн мал аж ахуйд өсөлтийг түргэтгэх, ашиг шимийг дээшлүүлэх химийн нэгдлүүд хэрэглэдэггүй учраас, монгол малын мах бүх талаараа унаган шинж чанараа хадгалж байгаа нь “Органик хүнсний бүтээгдэхүүн”-ий тодорхойлолтод мөн нийцдэг.   

-Малын өөх тосыг хаях тохиолдол их байна. Гэтэл монголчуудын гадаадаас импортоор авч хэрэглэдэг савласан витаминууд ч өөх тосонд агуулагддаг талаар та ярьж байсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Өөхөнд муу нөлөө гэж байхгүй. Хонь, үхэр, сарлаг, ямаа, адууны, дотор, гадар өөх, сүүл, тэмээний бөх тосны хүчлийн бүрдэл төстэй.  Зэрэгцээ холбоот линолийн хүчил, омега-3 зэргийг өдрийн хоол хүнснээсээ авч чадахгүй бол нэмэлтээр хэрэглэ гэдэг зөвлөгөө бий. Манайхан энэ тосны хүчлүүдийг маш өндөр үнээр гадаадаас худалдан авч хэрэглэдэг болсон. Гэтэл хүний биед шаардлагатай эдгээр бодис бэлчээрийн малын мах, өөхөнд агуулагдаж байна. Энэ нь байгалийн өвс ургамлаас улбаатай. Бэлчээрийн өвс ургамал маш баялаг учраас зэрэгцээ холбоот тосны линолийн хүчил, омега-3 зэргийг агуулдаг юм байна. Монгол мал түүнийг иддэг учраас мах, өөхөнд нь шингэдэг.   

-Бэлчээр дотроо хангай, говийн малын махны ялгаа байдаг уу?

-Амт шимтийн тухайд бол хувь хүний өөрийн үнэлэмжтэй холбоотой гэж үздэг.  Зүүн аймгийнхан нутгийнхаа малын маханд дуртай зүйл анзаарагддаг. Баруун аймгийнхан болохоор зүүн талын малын махыг нялуун оргиод идэж болдоггүй гэдэг. Говийн өвс ургамал тачирхан боловч агуулагдаж буй нэгдлүүд нь малын маханд шингэж байгаа учраас өөр үнэр, амт байхаас өөр гарцгүй. Энэ чиглэлийн судалгаа яг одоо явагдаж байгаа. Махны чанарын судалгааны хүрээнд цөл, хуурай хээрийн бүс, одоо ойт хээрийн бүсийн малын махнаас дээж авах гээд ажиллаж байна. Бүх нарийвчилсан шинжилгээний хариуг авч үзэхэд, ямар дүр зураг харагдах нь уу. Ялгаа гарах болов уу гэж бодогдож байна. Ерөнхийдөө судлаачдын зүгээс махнаас шим тэжээлийг нь ялгаж авахын оронд оргинал байдлаар нь хэрэглэсэн тохиолдолд эрдэс бодис, уургаа хамтад нь авах боломжтой гэдгийг санал болгож байгаа.

-Дайвар бүтээгдэхүүний онцлог их гэдэг. Энэ чиглэлээр ямар судалгаа, шинжилгээ хийсэн байдаг вэ?

-Хүнсний зориулалтаар мах бэлтгэхэд дагалдаад, малын жингийн гуравны хоёртой тэнцэх дайвар түүхий эд гардаг. Гэтэл манайхан сүүлийн үед дотор махны ашиглалт тун тааруухан болчихоод байна.   Цул дотор эрхтэнд химийн найрлагын шинжилгээ хийхэд, элэг, бөөр, зүрхэнд агуулагдаж буй уургийн хэмжээ махныхтай адилхан төгс байгаа. Тэгэхээр заавал хонины булчин махаар шөл хийж уух биш элэг, бөөр, зүрх идэхэд л өдрийнхөө уургийг төгс хангаж чадна. Гүзээ, сархинаг, ходоод, олгойд агуулагдаж буй уураг арай бага. Төгс биш уурагт тооцогддог. Эдгээр нь коллаген уургийг их хэмжээгээр агуулдаг. Коллаген уураг бол хүний бүх холбоос эд буюу үе, мөч, булчин, шөрмөс, арьс, үс зэрэгт байдаг уураг. Гүзээ, сархинаг, ходоод, олгой чанаж идээд байвал, коллагенийг бэлдмэлээр худалдан авч идэх шаардлагагүй. Мөн дотор маханд эрдэс бодис маш ихээр агуулагддаг. Махнаас ч их. Элэг, бөөр, зүрх, уушиг, дэлүү бүгд организмд гүйцэтгэдэг үүрэг нь хороондоо төстэй. Бүгд цус төлжүүлэх үйл явцад оролцдог. Ойролцоо бодис агуулдаг гэсэн үг. Тиймээс бэлчээрийн маллагаатай монгол малын мах, дотор мах нь экологийн цэвэр, органик бүтээгдэхүүн болохыг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг орчин үеийн дэвшилтэт багаж төхөөрөмж ашиглан явуулж, судалгааны баттай дүнг олон улсад сурталчлан таниулах шаардлагатай.

-Хүмүүс уушгинд их дургүйцдаг шүү дээ. Уушги бас өндөр эрдэс бодис агуулдаг байх нь ээ?

-Зарим нутгийн иргэд бүр анхнаасаа уушгийг нохойдоо хаяж өгч ирсэн юм билээ. Гэтэл уушги байнга идвэл, цус багадалтад өртөхгүй, шим тэжээлийн дутагдалд орохгүй гэж ойлгож болно. Коллаген уургаа ч нөхөх боломжтой. Сайн тал ийм олон.  Гэрийн нөхцөлд уушгийг нойтноор нь хадгалах хүндрэлтэй байдаг. Энэ тохиолдолд хатаан хэрэглэж болно. Борцыг хэчнээн ч хугацаагаар хадгалж болдог шүү дээ. Хатааж  хэрэглэсэн тохиолдолд өдөрт 100 граммыг идэх шаардлагагүй. Хатаасан уушгийг өдөр 16 грамм, дэлүүнээс зургаан граммыг идэхэд л хангалттай. Эрдэс бодисын хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангана гэж тооцсон. Малын дотор мах нь нийт уураг тосны хүчлийн бүрдэл, эрдэс бодисын агууламжаар махтай адил хүнс тэжээлийн үнэт чанар өндөртэй гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.   Дотор махыг боловсруулан биологийн идэвхт бодисын агууламжийг нэмэгдүүлж чиглэсэн үйлчилгээтэй хүнс, хүнсний нэмэлт байдлаар ашиглах бүрэн боломжтой.

-Судлаачдын зүгээс эдгээр судалгааны дүнгээ үйлдвэрүүдэд санал болгосон тохиолдол байна уу. Жишээлбэл, зах зээл дээр хямд, бараг хаягдаж байгаа уушгийг хатаагаад борлуулсан тохиолдолд өндөр хэмжээний эрдэс бодисоор иргэдийг хангах боломжтой юм биш үү? 

-Бидний зүгээс баримталж буй зарчим бол бэлчээрийн малын махыг гүн боловсруулалт хийлгүйгээр хэрэглээнд нэвтрүүлэх. Тухайлбал, жижиг цех, өрхийн хэмжээнд ч юм уу, хатаах аргыг хэрэглэж болно. Хатаах төхөөрөмж байхад л хангалттай. Үйлдвэрүүд өөрсдөө санаачилга гаргаад нэвтрүүлчих асуудал.

-Сүүлийн жилүүдэд монгол­чуудын дунд таргалалт гэдэг тахал дэлгэрээд байгаа. Үүнээс шалтгаалан малын өөх тосноос татгалзах болсон. Холестрин өндөр агуулдаг гэдэг ч юм уу.  Нөгөө талаар таргалалтыг транс тосны хэрэглээтэй холбох нэгэн ч байна. Судлаачийн хувьд шалтгааныг нь хэрхэн хардаг вэ?

-Зарим эмч буруу зөвлөж буй тохиолдол бий. Транс тос гэдэг бол шингэн хэлбэрт байгаа ургамлын тосыг маргарин болгосонд байгаа юм. Маргарин гэдэг бол хатууруулсан ургамлын тос гэж ойлгоход болно. Маргарин болгосноор байгалийн бүтээгдэхүүн биш болчихож байгаа юм.  Транс тосыг малын өөх тостой харьцуулахад, жинхэнэ зүрх судасны өвчинд хүргэдэг эрсдэлтэй. Сүүлийн үе маргариний хэрэглээгээ багасгаарай гэдэг зөвлөгөө явах болсон нь үүнтэй холбоотой. Таргалалт бол өөх тосны хэрэглээтэй холбоогүй зүй. Нүүрс ус ихээр агуулж буй гурил, төмс, будаа, боов боорцог гэх мэт бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсонтой холбоотой. Тосыг бас их хэрэглэж болохгүй. Хүн өдөрт 100 грамм тос хэрэглэх ёстой. Мах адилхан хэмжээгээр заавал идэх ёстой зүйл шүү дээ. Үндсэндээ ус, шүүснээс бусад бүх бүтээгдэхүүн агуулагддаг учраас мэдэхгүй хэрэглээд байдаг юм. Нүдэн харагдалгүйгээр хэрэглээ нь хэтрээд байгаа болохоор таргалалтын шалтгаанд тооцогдож байгаа. Дээр нь хөдөлгөөн дутагдал их байна.

-Транс тос органик бус нэгдэл юм байна. Тэгэхээр хүний биед яаж шингэдэг вэ. Шингэдэггүй гэдэг?        

-Шингэлт удаан биш. Цусан дахь холестриний хэмжээг нэмэгдүүлдэг. Судсаар цус хэвийн гүйж байх ёстойг хязгаарладаг гэсэн үг.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.198) 2020 оны 01 сарын 30

Цаг үеэ мэдсэн хүн БАД хэрэглэдэг. 30 40 н жилийн өмнө шаарлагагүй байсан. Одоо шаардлагатай болсон. Энэ нь хэтрүүлэн хэрэглээд хөдөлгөөн байхгүй болсонтой холбоотой шүү дээ. Мөн малчид малаа тарьдаг болсон. Мөн мал хүртэл шим тэжээлийн дутагдалд ороод үхэж байгаа шүү дээ. Малын махыг муу гээгүй сайн. Гэхдээ хэмжээ хязгаар хэтрээд өвчлөлөө дийлэхгүй эмнэлэгүүд их байна. Энэ нь зохисгүй хэрэглээ хөдөлгөөний дутагдал шүү дээ.

0  |  0
малын эмч Бурмаа(66.181.161.59) 2020 оны 01 сарын 27

баярлалаа маш их хэрэгтэй сайхан мэдээлэл судалгааны ажил байна маргарин гэдэг одоо бидний идээд бгаа орос ч юм уу хятад ч юм уу талханд түрхэж иддэг масло мөн үү монгол орны малыг унаган төрхөөр нь маллахыг би дэмждэг гайхалтай эко хүнс

0  |  0
Zochin(174.209.9.224) 2020 оны 01 сарын 22

Mongol maliin mah muu gej sonsoogui um bna.\nKeto hoolnii deglem delgerch mongolchuud mahaa eddegeeree l idej bgaa.

1  |  0
Болормаа(103.10.23.110) 2020 оны 01 сарын 16

Хүүхдүүд цувтай идэхгүй хэцүү л юм байна харин толгойгоор янз бүрийн юм хийхэд идэж байна зүгээр байх гэж бодож байна

0  |  0
Zochin(202.55.188.82) 2020 оны 01 сарын 16

Hoer gurwan jil tolgoi gedseer owoljloo daanch muudaj owchin tusaj uhsen ym alga

1  |  0
Zochin(66.181.178.220) 2020 оны 01 сарын 20

Ideh ni ideed idehgvi ni idehgvi l bna biz vhsen uursdiinh ni l ervvl mendiin tuluu helj bga bolohoos gai l bna

1  |  1
Zochin(66.181.178.220) 2020 оны 01 сарын 21

5 tsul ideed muudsan yum alga harin ch ervvl saruul urt udaan naslaj bna harin ch odoo veiin hvmvvs eldew busiin yum idej uuj yanz bvriin olon turliin hort hawdar uwchin tusaj bga biz de yanz bvriin uwchtei hvvhdvvd ch iheer turj bga ene yutai bolbootoi be gewel hool hvns sgv de

1  |  0
Ulzii(66.181.161.18) 2020 оны 01 сарын 21

Dajgui.zuvlguun.baina\n

1  |  0
Zochin(192.82.74.23) 2019 оны 12 сарын 21

Dotor erhteneer hool hiih jor oruulj ugnu u?

0  |  0
монгу(80.83.234.184) 2020 оны 01 сарын 29

билчээрээ ,малаа,мэддэг байж болно .Монголчуудыг 5 цулын шолоор хооллож ,улдэгдэл азотыг цксанд ихэсгэж хордуулахаар шийджээ.Мэддэг юм аа л бич.Бусдыг нь шийдэх эмч докторууд бий

1  |  2
Zochin(150.129.140.117) 2020 оны 02 сарын 08

хуванцар савалгаатай бүтээдэхүүн муу

2  |  0
jjj(202.9.46.136) 2019 оны 12 сарын 22

jjjj

1  |  0
hon hereed(43.228.129.86) 2020 оны 02 сарын 08

vnen shvv mongol mah

4  |  0
Отгоо(64.119.16.98) 2019 оны 12 сарын 22

Сайхан зөвлөлгөө бна баярлалаа

0  |  1
Хак(192.82.77.69) 2019 оны 12 сарын 20

Туйлшрал, өөхөө идээд холестиринээ цуглуулад чадар...

2  |  0
Энхтуяа(64.119.27.144) 2019 оны 12 сарын 20

Баярлалаа

1  |  0
zz(64.119.20.173) 2020 оны 02 сарын 08

Багш минь, ийм мундаг багш нараас номын дуу сонсож төгссөн дө би.

3  |  0
Монгол(103.229.121.51) 2020 оны 02 сарын 08

Танд баярлалаа, цаашид их зуйлийг ард тумэндээ мэдээлж байгаарай

3  |  0
Зочин (66.181.177.147) 2020 оны 02 сарын 08

90, 100 -н настай ухаан санаа нь сэргэг тэнхлүүн яваа хөгшид мах ,сүү, цагаан идээ, малын таван цулыг хоол хүнсэндээ хэрэглэж байсан гэцгээдэг.

6  |  1
z(66.181.161.73) 2019 оны 12 сарын 19

ok

0  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 02 сарын 08

Маш зөв гоё,хүнд хэрэгтэй зүйл бичсэн байна ... Цаашид иймэрхүү зүйл их бичиж байх нь зүйтэй ...баяр хүргэе...\n

6  |  0
Top