БНХАУ-ын Эрээн хотод монголчууд нэгнээ хутгалж гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Өнгөрөгч амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт өсвөр насны хүү, ээжийн хамт хутганы шархтайгаар хүргэгдэн иржээ.

Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахад, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэй Т гэгч БНХАУ-ын Эрээн хотод өөрийн хамтран амьдрагч, 33 настай Ш болон дагавар хүү 12 настай С нарыг хутгалж, гэмтээсэн байжээ.

Сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хохирогч нарыг цээж, хөл болон гарын хэсэгт нь хутгалсан байна. Хохирогч эмэгтэй нь сэжигтэн этгээдтэй хамтран амьдардаг байсан ба тэд хамтдаа БНХАУ-ын Эрээн хот дахь “Өү-Яа” захад байр түрээслэн, хувийн бизнес эрхэлдэг байсан аж.

Хэрэг гарсны дараа хохирогчид Монгол Улсын хилээр нэвтэрч, ийн эмнэлгийн тусламж авчээ. Хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.184.219) 2019 оны 12 сарын 19

ШАЛГАВАЛ ХУРДАН ШУУРХАЙ ШАЛГА. МОНГОЛЫН ЦАГДАА, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТ ХЭТЭРХИЙ УДААН ЭНЭ НЬ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД АШИГТАЙ ТУСДАГ БОЛНО.МАНАЙ ЭНЭ БАЙГУУЛЛАГУУД БУСАД ОРНООС ТУРШЛАГА СУДАЛМААР ЮМ. ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ, ХАМГИЙН ХОУРОГДСОН САЛБАР БОЛООД БАЙНА.

0  |  0
Top