Фото: Австралийн түймрээс КОАЛА уутат баавгайг аварч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Австралийн Шинэ Өмнөд Уэльст гарсан ойн түймэр, амь насанд хортой хэмжээнд хүрсэн түймрийн утаа уутат баавгай коалагийн амь насанд аюул учруулж байна. Удаан хөдөлгөөнтэй коала түймрээс зугтан дайжиж чадахгүй байгаа тул хүмүүс коала баавгайг аврахаар тусгай эмнэлэг байгуулан, малын эмч нар өдөр, шөнөгүй ажиллаж, сайн дурынхан тусалж байна.

Энэ түймрээр мянга орчим коала үхжээ.

Коалагийн эмнэлгийн өвчтөн.

Энэхүү тусгай эмнэлгийг Порт-Маккуори гэдэг жижигхэн хотхонд байгуулжээ.

Эмнэлгийн захирал Чейни Фланеган, сайн дурын ажилтан  Барбара Баррет нар үзлэг хийж байна.

Ирсэн коала болгонд нэр өгч, тус бүрд нь таарсан хоол өгдөг.

Кейт хэмээх энэ коалагийн хөл түлэгдсэн. Унтуулдаг тариа хийж эмчлэхгүй бол тэд стрессээс болж, үхэх магадлалтай.

Ихэнх уутат баавгайн хөл түлэгдсэн байлаа.

Өвчтөн коала хүнд маш хурдан дасаж байна.

Коала болон тэднийг аварч байгаа эмч нарт талархсан захидал Австралийн өнцөг булан бүрээс ирж байна.

“Хайрт коала нар минь, хурдан эдгээрэй” гэж захидалд дурджээ.

Энэ коала хэдийн эдгэрсэн ч байгальд нь буцаан тавьж болохгүй. Учир нь ойн түймэр ассаар байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top