Фридландын нөхөд Гвинейн “Нимба” төслийн хувь заяаг шийднэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Уул уурхайн тэрбумтан Роберт Фридланд болон түүнтэй ойрын хүрээлэлтэй гэгдэх Гвинейн Ерөнхий сайд асан Мамади Юула болон бусад хүмүүс SMFG буюу Гвинейн уул уурхайн нэгдэл компанийг хамтран удирдахаар болжээ.

Ингэснээр тус компани өөрийн эзэмшлийн төмрийн хүдрийн Нимба төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Юула нь Гвинейн Ерөнхий сайдын албыг 2015-2018 онд гурван жилийн хугацаанд хашиж байснаас гадна Эмиратесийн олон улсын хөнгөн цагааны компанийн захирлын албыг 11 жил хашиж байсан аж. Гвинейн улстөрчид түүнийг гаднын компаниудтай ойр хүрээллээ ашиглан уул уурхайн ашигтай төслүүдийг үрэн таран хийсэн гэж шүүмжилдэг ч өнөөг хүртэл баримтаар тогтоогоогүй байгаа юм.

Төмрийн хүдрийн өндөр агууламжтай “Нимба” төсөл нь Либери улстай хиллэх хилийн зурвасын ойр оршдог бөгөөд барилгын их бие угсрах өндөр чанартай төмрийн хүдэртэй гэж ашиглалтын өмнөх судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top