БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг Өвөр Монголтой холбох өндөр хурдны галт тэрэгний сүлжээг туршиж эхэллээ. Орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гарагийн 10:36 цагт Хөх хотоос-Бээжин хүртэлх туршилтын тээврийг ямар ч зорчигчгүйгээр гүйцэтгэсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Фүшин” өндөр хурдны галт тэрэг туршилтын тээвэрт явжээ.
Туршилтын тээврийг БНХАУ-ын Хөх хотын төмөр замын товчоо, Хөх хотын төмөр замын дорнын станц хамтран БНХАУ-ын Бээжин хотын умардын төмөр замын станц туршилтын тээврийг хамтран гүйцэтгэжээ.
Тээвэр албан ёсоор эхэлсний дараа өдөр бүр 20 галт тэрэг явах бөгөөд Хөх хотоос Бээжин хүртэл хоёр цаг л зарцуулагдах аж.
Үүнээс гадна 2022 оны өвлийн олимпыг тохиолдуулан Хөх хотоос-Жанчхүүг холбосон өндөр хурдны галт тэрэгний шинэ сүлжээг туршиж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Yawj ehelbelbuatad helgei orcnuulagcn nar une hansh zahialga yaj hiigdeh talaar medeelel ogoorei
Yawj ehelbelbuatad helgei orcnuulagcn nar une hansh zahialga yaj hiigdeh talaar medeelel ogoorei