Трамп: Тайвшир, Грета!

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Time” сэтгүүл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч 16 настай Грета Тунбергийг “Оны хүн”-ээр онцолсон шийдвэрийг “учир утгагүй” хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр “Ямар ч учир утга алга! Грета уур хилэнгээ удирдаж сурах хэрэгтэй. Дараа нь найзтайгаа хуучны сайхан кино үзэх хэрэгтэй. Тайвширч үз, Грета, тайвшир” гэж өөрийн твитеррээр жиргэжээ.

Грета Тунберг өөрийн зүгээс мөн л твитеррээр хариу барьжээ. Тэрбээр “Уур хилэнгээ дарж сурч буй өсвөр настан. Одоогийн байдлаар тайвширч, найзтайгаа хуучны сайхан кино үзэж байна” гэж бичсэн байна.

 “Time” сэтгүүл Грета Тунбергийг “2019 Оны Хүн”-ээр тодруулсан бөгөөд тэрбээр тус сэтгүүлийн 92 жилийн түүхэнд энэ цолыг хүртэж буй хамгийн залуу хүн юм.

Шведийн иргэн Грета Тунберг түүнийг “Оны Хүн”-ээр тодруулсан шийдвэрийг бага зэрэг гайхаж хүлээн авсан талаар ярьсан байна. Энэ шагналыг байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэж буй залууст зориулна хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

Shiljiltiin nas baigaaz

0  |  0
Top