Худалдааны дайныг зогсоох алхам хийгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-тай байгуулах худалдааны гэрээний эхний үе шат гэгдэж буй баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-ын 160 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах нэмэлт гаалийн татвараас зайлсхийх боломжтой болж байгаа юм. Нэмэлт татвар энэ сарын 15-нд хүчин төгөлдөр болох ёстой байв.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, энэхүү баримт бичгийн хүрээнд Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлэх амлалт өгснөөс гадна талууд өдгөө БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд тавьсан гаалийн татварын хэмжээг бууруулах боломжийг судлахаар тохирчээ.

Худалдааны салбарт тус хоёр улсын хооронд үүсээд буй маргааныг шийдвэрлэх зорилготой гэрээний хүрээнд ихээхэн ач холбогдол бүхий үе шатанд Вашингтон, Бээжин хоёр тулж ирээд байна гэж Доналд Трамп өнгөрсөн аравдугаар сарын 11-нд мэдэгдэж байсан бол мөн сарын 15-ны өдөр тэрбээр Чили улсад болох Ази, Номхон далай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаас нааш хэлэлцээр байгуулагдахгүй байх хэмээн тайлбарлаж байжээ. Гэвч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт цуцлагдсан бөгөөд АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын шинэ тов зарлагдаагүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.43) 2019 оны 12 сарын 13

Трамп харин ч арчаатай ерөнхийлөгч. Түүнээс өмнөх ерөнхийлөгч нар бол манай улсын ерөнхийлөгч нар шиг Хятадын ашиг сонирхлыг дэмждэг өөрийн улсын ашиг сонирхлыг боддоггүй авч хэлэлцдэггүйтэй адилхан ерөнхийлөгч нар байсан. Түүнийг дайчин ерөнхийлөгч гэж хэлэх ёстой

0  |  0
Трамп(103.10.23.217) 2019 оны 12 сарын 13

Арчаагүй трамп хятадаас айлаа даа даанч арчаагүй.

0  |  0
Трамп(103.10.23.217) 2019 оны 12 сарын 13

Арчаагүй трамп хятадаас айлаа даа даанч арчаагүй.

0  |  0
Трамп(103.10.23.217) 2019 оны 12 сарын 13

Арчаагүй трамп хятадаас айлаа даа даанч арчаагүй.

0  |  0
Top