2019 оны ТРЭНД | Хамгийн эрэлттэй үг “ТЭД”

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

АНУ-ын хэвлэлийн “Мерриам-Вебстер” компани өнгөрч буй 2019 оны хамгийн эрэлттэй үг “ТЭД” байсныг зарлалаа.

Гэвч энэ бол зөвхөн “Мерриам-Вебстер” компанийн хувийн цахим хуудаст хайсан хайлтын тоо гэдгийг санах хэрэгтэй.

Олон нийт “ТЭД” гэх үгийг өнгөрсөн жилийнхээс 313 хувиар илүү хайсан байна. Нийгмийн шинжээчдийн үзэж буйгаар “ТЭД” гэх үг нь бэлгийн чиг баримжаатай холбоотой аж.

Өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэд хамааруулан ойлгодоггүй болон бэлгийн бусад чиг баримжаатай холбоотойгоор энэ үгийн эрэлт ийнхүү нэмэгджээ.

“Үүнийг дан ганц бэлгийн чиг баримжаатай холбон тайлбарлах боломжгүй. Нийгмийн харилцааны олон сегмент үүнийг олон хэлбэрээр тайлбарлаж болно” гэж “Мерриам-Вебстер” компанийн ахлах редактор Петер Сколовски ярьжээ.

Өнгөрсөн жил тус компани “шударга ёс”-ыг хамгийн эрэлттэй үг гэж нэрлэж байсан бол 2017 он “феминизм” хамгийн эрэлттэй үгээр шалгарч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top