2019 оны ТРЭНД: Твиттерт хамгийн алдартай тамирчин Неймар, Рапино

2019 оны 12 сарын 11

Олон нийтийн Твиттер сүлжээнээс өнгөрч буй 2019 онд Твиттерт хамгийн их яригдаж, нэр нь дурдагдсан тамирчдын нэрийг зарлалаа.

Бразилын шигшээ, Францын ПСЖ багийн довтлогч Неймар энэхүү жагсаалтыг манлайлж, хамгийн олон жиргэгдсэн тамирчнаар тодорчээ.

Түүний дараа “Барселона”-гийн аргентин довтлогч  Лионель Месси, “Ювентус”-ын португал довтлогч Криштиану Роналду нар бичигдэж, хөлбөмбөг дэлхийн хамгийн нэр хүндтэй спорт гэдгийг батлан харууллаа.

Твиттерийн Шилдэг- 10

1. Неймар (хөлбөмбөг)

2. Лионель Месси (хөлбөмбөг)

3. Криштиану Роналду (хөлбөмбөг)

4. Леброн Жеймс (сагсан бөмбөг)

5. Кавай Леонард (сагсан бөмбөг)

6. Коби Брайант (сагсан бөмбөг)

7. Том Брэди (америк хөлбөмбөг)

8. Килиан Мбаппе (хөлбөмбөг)

9. Кейсүкэ Хонда (хөлбөмбөг)

10. Антонио Браун (америк хөлбөмбөг)

Харин эмэгтэй тамирчдыг Америкийн хөлбөмбөгч Меган Рапино тэргүүлжээ.

1. Меган Рапино (хөлбөмбөг)

2. Серена Уильямс (теннис)

3. Наоми Осака (теннис)

4. Алекс Морган (хөлбөмбөг)

5. Симона Байлз (гимнастик)

6. Бекки Линч (прорэслинг)

7. Марта (хөлбөмбөг)

8. Ронда Роузи (прорэслинг)

9. Мария Шарапова (теннис)

10. Кейтлин Охаси (гимнастик)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top