Байгалийн дурсгалт газар: БУЛГАН УУЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Архангай аймгийн Цэцэрлэг хотын хойморт орших энэхүү хангайн үзэсгэлэнт уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 метр юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан хоёр уулыг дунд Булган, хойд Булган гэж нэрлэдэг. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамрын нуруу залгана. Хамрын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойд захад 2125 метр өндөр Тоомын таг оршино.

Дархан газрын умарт хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно. Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, албан гагнуур, ганга зэрэг эмийн ургамал элбэг. Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нэлээд бий. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгуржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.251) 2024 оны 03 сарын 27

Aldart davaa odoo namhan bolson

1  |  1
Top