Монгол Улсын нийт санхүүгийн хөрөнгө 2018 оны эцэст 57.1 их наяд төгрөгт хүрч, 2010 оноос 4.8 дахин, 2017 оноос 12.3 хувиар өсжээ. Нийт санхүүгийн хөрөнгөнд:
САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ
Тэгвэл сүүлийн жилүүдэд санхүүгийн өр төлбөрийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. Нийт санхүүгийн өр төлбөрийн хэмжээ 2018 оны эцэст 97.5 их наяд төгрөгт хүрч, 2010 оноос 6.3 дахин өмнөх оноос 6.2 хувиар өссөн байна.
Өр төлбөрийг санхүүгийн хэрэгслүүдээр авч үзвэл:
Эндээс харахад нийт өр төлбөрийн ихэнхийг зээл эзэлж байна.
САНХҮҮГИЙН ӨР
Тодотгоход, Санхүүгийн данс нь дотоод эдийн засаг дахь сектор хоорондын болон дотоодын эдийн засгийн секторуудаас гадаад эдийн засагтай хийсэн санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн өөрчлөлт, шилжилт, хөдөлгөөнийг бүртгэдэг. Түүнчлэн, эдийн засгийн сектор хоорондын ажил гүйлгээг бүртгэдэг дансуудын хамгийн сүүлийн данс юм.
Санхүүгийн хөрөнгө (актив) нь санхүүгийн нэхэмжлэл, хувьцаа, корпорацийн эзэмшлийн бусад хөрөнгө болон тухайн улсын Төв банкинд хадгалагдаж буй алтны нөөцөөс бүрдэнэ. Санхүүгийн өр төлбөр (пассив) нь нэг нэгж (зээлдэгч) тодорхой нөхцөлийн дагуу өөр нэгжид (зээлдүүлэгч) нэг удаагийн болон олон удаагийн төлбөрийг хийх үүрэг юм.
Сэтгэгдэл ( 1 )
эдийн засгын прогнозыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм эдийн засгйн онол онол биш