Пакистаны 700 гаруй охин Хятадад зарагджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

Тагнуулын байгууллагын судалгаагаар 2018 оноос хойш  Пакистаны 700 гаруй охин Хятадад зарагддаг гэж АНУ-ын “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээлжээ. Пакистаны тагнуулын байгууллагын олж тогтоосноор охидыг хятадад зардаг гэх нууц сүлжээ байдаг аж. Уг сүлжээнд Пакистаны улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон байж болзошгүй байна.

Хүний наймааны дээрх нууцлаг сүлжээ нь амьдрах нөхцөл хүнд, ядуу буурай бүс нутгийн иргэдийг сонгогдог байна. Тэд сонгосон хүнийхээ ар гэрийнхэнтэй нь уулзаж Хятад-Пакистаны харилцааг нэмэгдүүлэхийн тулд хятад иргэдтэй гэр бүл болгох тухай ярьж, улмаар гэр бүл болох хүмүүсийг нь "танилцуулан" хил давуулдаг ажээ.

Өнгөрсөн аравдугаар сард Файсалабад хотод хүний наймаа хийх гэж байх үйлдэл дээр нь 31 хятад иргэнийг баривчилсан билээ. Хэрэгт холбогдуулан хэд,хэдэн хохирогчдоос мэдүүлэг авах гэсэн боловч тоймтой ямар нэгэн хариу хэлээгүй байна.

Тагнуулын байгууллагын ажилтнууд энэ асуудлыг улам лавшруулан мөрдөж буй аж. Пакистаны холбооны тагнуулын газарт ирсэн мэдээллээр Хятад болон Пакистаны хил дээр нэг охины дундаж үнэ 4-10 сая рупи буюу 25-65 мянган ам.долларт хүрдэг байна. Гэвч тухайн охины ар гэрийнхэнд 200 мянган рупи буюу 1500 ам.доллароос илүүг өгдөггүй аж.

“Эрх баригчид үүнд анхаарал хандуулахгүй байгаа тул мөрдөн байцаалт явуулахад саад учирч байгаа. Үүнээс болж л хүний наймаа нэмэгдээд байгаа юм” гэж Пакистаны Холбооны тагнуулын газрын ажилтан "Ассошейтэд Пресс" агентлагт мэдээлжээ.

Пакистаны Засгийн газар хүний наймаа болон хятад иргэдтэй хуурамчаар гэр бүл болох асуудлыг цэгцлэх, гэмт хэрэгтнүүдийг нэн даруй олж тогтоох үүргийг хүчний байгууллагуудад олгосон юм.

Гэсэн ч хэрэгт холбогдсон хятад иргэд хуулийн дагуу гэр бүл болсон гэж мэдүүлэн торгуулийн мөнгө төлөөд хэсэг хугацааны дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгодог байна. Тиймээс олон улсын хүний эрхийн байгууллагууд Пакистанд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралдаа авахыг уриалж байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.131.225.197) 2020 оны 08 сарын 10

za yduu buurai musilmani oron pakistan hyatadad ohidoo zarj eheljee. pakistan 250 say hvntei uls tul ogt tohgui l dee.

0  |  0
Зочин(203.91.118.150) 2020 оны 08 сарын 10

Энэ дэлхийн хамаг муу муухай мэдээ , үйлдэл болгонд Хятад оролцох юмаа. Балиар хүмүүс юмаа

0  |  0
Top