ТВ8: Монголд авлига хэвийн үзэгдэл болсныг судалгаа харууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

 ТВ8 телевизийн өнөөдрийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр дараах мэдээллийг онцолжээ.

“Сант марал” сангаас Азийн сантай хамтран 13 дахь жилдээ Монгол улсын авлигын нөхцөл байдлыг судалж байгаа. Тэгвэл өнөөдөр /2019.12.06/ энэ оны авлигын талаар хийсэн судалгааг танилцууллаа. 

Монголд авлига гэдэг ойлголт олон нийтийн дунд хэвийн үзэгдэл болсон гэж судалгаанд хамрагдагсад тайлбарлажээ. Нэг ёсондоо Монголын иргэд авлигыг байх ёстой зүйл мэтээр ойлгож хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрчээ. Энэ бол нийгмийн хамгийн аюултай тогтолцоо гэдгийг судалгааны байгууллагынхан онцлов. 

“Сант марал сан” Азийн сантай хамтран 20 гаруй мянган иргэнээс санамсаргүй түүвэрлэх байдлаар судалгаа авсан байна. Судалгаанд оролцогсдын 93.6 хувь нь “Авлига манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлжээ. Судалгаанаас харахад, ижиг авлигын хувь хэмжээ 28-аас 3 хувь болж буурсан байна. Жижиг авлига буурсан хэдий ч хуйвалдаан, улс төрийн чанартай том авлигын хувь нэмэгдсэн хандлага анзаарагдаж байгааг судалгааны байгууллагын төлөөлөл хэллээ. Олон нийтээс түүврийн аргаар авсан судалгааны үнэлгээгээр авлигын судалгааны үзүүлэлтийг 2006 оноос хойш Газрын алба тэргүүлж байсан бол энэ онд улс төрийн намууд тэргүүн эгнээнд жагсжээ. Энэ нь том авлигын үзүүлэлт нэмэгдсэнийг илтгэдэг талаар судалгаа явуулсан байгууллагууд онцолж байна.
 

"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top