ШУУРХАЙ: Б.Махбалыг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан.

Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт долоон удаа хойшлогдсон уг хурал өнөөдөр /2019.12.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагт  эхэлсэн ч хохирогч талаас талийгаачийн гэр бүлийн хүн болох Н.Өнөрцэцэг биечлэн оролцох хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн уг хурлыг арванхоёрдугаар сарын 13-ны 14.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ. 

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралд шүүгчээр Д.Ренчинхорол, улсын яллагчаар Б.Баярхүү, хохирогчоор Д.Доржсүрэн оролцлоо. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨНӨРӨӨ(103.80.210.18) 2019 оны 12 сарын 08

БҮХ ЯАМД ИЙМ БОЛСОН. МӨНГӨ ӨГӨӨД ДАРГА БОЛДОГ БАЙДЛЫН НЭГ ЖИШЭЭ. ЭМЯ-ИЙГ АТГ-ААС ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
zochin(202.126.88.141) 2019 оны 12 сарын 06

Shvvh dendvv hariutslaggvi bna hirlaa dandaa hoishluulj heretnvvded bolomj olgodog mungu avdag bh

0  |  0
zochin(202.126.88.141) 2019 оны 12 сарын 06

Shvvh baiguullaga hariytslagatai baij hurlaa beltgel zohion baiguulalttai hiij sur hoishloh asuugliig tseg tavi dendvv sul doroi hezee hyral hiij shiidvvleh n heregtnvvdiin medeld bvren orjee

0  |  0
zochin (150.129.142.25) 2019 оны 12 сарын 06

OD geehc aluurchnii hamsaatan uu yaj tegj helj chadaj baina aa esvel ter olon litsenzees bas hyvi hyrtegch uu Erenhiilegch Battulga nuluuleed baina uu hardaj baina

0  |  0
Irgen(150.129.142.25) 2019 оны 12 сарын 06

yafaad houshlood baina aluurcjing daryihan tsaazalmaar baina yaj alsan bilee hairan zaluu hyygee bas barsanii daraa aav ne bas uud bolson daryi 2 jil garan bolloo hyrdan shiid ? Irged bol buruu yal onoovol temtsene

0  |  0
Bold(24.19.4.149) 2019 оны 12 сарын 06

Iim todorhoi hereg. Battulga erunhiilugch ui bodoh bna .novshiin hulgai shuugchidiig solid shorond yavuulaacu.

1  |  0
Od(182.160.35.76) 2019 оны 12 сарын 06

Ashgui dee hoon heleltseh hugatsaa duuslaa. Uhsenii hohi Amidiin zol bolloo.

1  |  1
Top