Монголын эзэнт гүрэн “Age of Empires IV” тоглоомд илүү хүчирхэг болжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Стратегийн төрлийн видео тоглоомоос хамгийн алдартай “Age of Empires” тоглоомын хамгийн сүүлийн ангид Монголын эзэнт гүрнийг өмнөх тоглоомуудад дүрсэлснээс илүү хүчтэй, зохион байгуулалттайгаар дүрсэлсэн байна.

Ирэх оны эхний улиралд худалдаанд гарах “Age of Empires IV” тоглоомын хөгжүүлэлтийн баг, технологийн мэргэжилтнүүд Монгол Улсад 2-3 сарын турш ажиллажээ. Монголчуудын өдөр тутмын аж байдал, мал аж ахуйн онцлог, хүмүүсийн харилцаа зэргийг судлах, тоглоомоо илүү бодит болгохын тулд судалгааны багийнхан ийнхүү ажилласан байна.

“Судлаачдын нарийн тодорхойлолтод баригдахыг хүсээгүй учраас бид Монгол Улсад очих ёстой гэж шийдсэн. Тухайн цаг үеийнхээ нандин өвийг тоглоом болгож байгаа учраас дүрсэлсэн улс орнуудад очиж иргэдийн зан байдлыг нь ажиглах хэрэгтэй болсон юм. Хамгийн гол нь тоглоом бодит мэт байх ёстой” гэж “Age of Empires” тоглоомын хөгжүүлэлтийн багийн ажилтан Шеннон Лофтис ярьжээ.

 

Тус тоглоомд Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн байдал

 

Тус тоглоом 1997 онд анх худалдаанд гарснаас хойш эхний гурван ангид Монголын эзэнт гүрнийг бусад улсаас сул дүрсэлсэн гэж түүхч, судлаачдаас шүүмжлүүлж байсан юм. Улмаар “Age of Empire IV” тоглоомын баг түүхэн талаас судалгаа хийж, цэргийн тактик, зэвсэглэл зэргийг нэмж сайжруулан дүрсэлжээ.

Microsoft компани 2017 онд “Relic Entertainment”-тай хамтран “Age of Empires IV” тоглоомыг худалдаанд гаргасан ч нэмж сайжруулан 2020 онд гаргахаар болсон нь энэ аж.

Дахин шинэчилсэн “Age of Empires IV” тоглоомын танилцуулга бичлэгт Монголын эзэнт гүрэн Англи улс руу довтолж байгаа мэтээр дүрслэн олон нийтэд цацаад байна. Та доорх холбоосоор албан ёсны трейлэрийг үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнсайхан(139.5.217.125) 2024 оны 03 сарын 12

сайн

0  |  0
Моломжамц (66.181.160.103) 2023 оны 08 сарын 29

Магнай байна

1  |  1
Qwe(202.9.47.62) 2023 оны 08 сарын 29

Тиймээ монгол улс

1  |  0
Top