Онцгойн Д.Ариунжаргал Азийн аваргаас мөнгөн медаль хүртэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Малайз улсын Саварак хотноо зохион байгуулагдаж байгаа гүйлтийн мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5000 м  зайд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч, ОУХМ Д.Ариунжаргал  мөнгөн медаль хүртлээ.  Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 29 улсын 3000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 31 тамирчин оролцож байна.

ОУХМ Д.Ариунжаргал  нь тус тэмцээний саадтай 3000 м, 10 км зайн гүйлтийн төрлүүдэд мөн оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top