ТВ8: Улсын хэмжээнд 13 хүүхдийг эрэн сурвалжилж байна

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 13 хүүхдийг эрэн эрэн сурвалжилж байгаа гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Үүнээс орон нутагт хүүхэд алга болсон гэх гурван хэргийг шийдэх гэж багагүй хугацааг өнгөрөөж байна. Хэдийгээр цагдаагийнхан энэ талаар эцэг, эх, багш нарт тодорхой сэрэмжлүүлэг хүргэдэг ч хүүхэд алга болсон гэх дуудлага тасардаггүй байна. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр энэ онд хүүхэд алга болсон гэх 1000 гаруй дуудлага иржээ. Үүний талаар болон хүүхэд алга болохоос урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад Д.Будзаанаас тодрууллаа.

Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ танихгүй хүн хүрээд ирвэл яах ёстойг, хэрхэн эрсдэлээс өөрийгөө хамгаалах вэ зэрэг аргыг тодорхой зааж өгөх нь чухал байдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна.  


ТВ8 ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top