ГАЗПРОМ Монголд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхэллээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

ОХУ-ын байгалийн хийн “Газпром” компани Монгол Улсад анх удаагаа шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлснээ цахим хуудастаа мэдээлжээ.

Газрпром компанийн мэдэлд хамаарах “Газпром Экспорт” компани өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр тусгай зориулалтын галт тэргээр 36 тонн шингэрүүлсэн байгалийн хийг Якутаас тээвэрлэсэн байна. Улмаар арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад албан ёсоор тээвэрлэгдэн иржээ.

“ОХУ-ын байгалийн хийн сүлжээнд Монгол Улс нэгдэж орсонд баяртай байна. Улаанбаатар хотын иргэд сүүлийн үед эрэлт нь ихээр нэмэгдэж буй байгалийн хийгээр хангагдах нөхцөл бүрдлээ” гэж “Газпром Экспорт” компанийн ерөнхий захирал Элена Бурмистрова ярьжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд өчигдөр "Газпром" компанийн ТУЗ-ийн дарга Алексей Миллер бараалхаж байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт амжилттай болсон тухай мэдэгдэж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцсан байна. ОХУ болон Монгол Улс стратегийн иж бүрэн түншлэлд шилжсэнтэй холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ийнхүү Монгол Улсад нийлүүлж байгаа юм.  Монгол Улсаас байгалийн шингэрүүлсэн хий худалдан авагч нь “Улаанбаатар Метан” бөгөөд 2020 онд 8000 тонн байгалийн хий худалдан авахаар “Газпром” компанитай гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ойдов (192.82.75.120) 2019 оны 12 сарын 09

Бусад улс манайх шиг ийнгээд авчихгүй яагаад заавал хоолойгоор авдаг юм бол

0  |  0
p izdu mine(192.82.77.157) 2019 оны 12 сарын 04

xaana bgaag n olborlood ugchuurei.xereglie

0  |  0
P(202.9.46.103) 2019 оны 12 сарын 04

Mongolchuud dotoodoosoo hiigee olborloh buren bolomjtoi ingeed daisniihaa atgand ulam ordog zavaan yum hiimeergui baona.

0  |  1
Top