Төсвийн тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Улсын нэгдсэн төсвийн орлого  оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.8 их наяд төгрөг байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарав.

Төсвийн орлого аравдугаар сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 222.2 (25.5%) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.4 (10.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top