ИНФОГРАФИК: Их хямралын дараах валютын нөөцийн өсөлт  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

2007-2008 оны Санхүүгийн их хямралын дараагаар төв банкууд гадаад валютын нөөцөө эрчимтэйгээр нэмэгдүүлснийг дараах график тодорхой харуулж байна.

Манай улсын тухайд эдийн засгийн дархлаатай байхын тулд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдийн засагт уналт нүүрлэсэн 2016 онд Төв банк валютын нөөцийн уутаа сэгсрэх дээрээ тулаад байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр энэ оны аравдугаар сар гэхэд Гадаад валютын улсын нөөц 4.02 тэрбум ам.долларт хүрээд байна.

Валютын нөөцийн импортын төлбөрийг хангаж буй хувь хэмжээг харвал:
 

  • Валютын төлбөрт барааны импортын 8.2 сарын төлбөр
  • Валютын төлбөрт бараа болон үйлчилгээний импортын 6.6 сарын төлбөр байна.

Гадаад валютын нөөцийн зорилго нь:
 

  •  Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  •  Улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах;
  •  Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах
  •  Улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн хямралаас хамгаалах эдийн засгийн дархлаа болж өгдөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top