Pussycat Dolls хамтлаг эргэн нэгдэнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Нэг хэсэг хөгжмийн жагсаалтыг тэргүүлж, гаргасан дуунууд нь хит болж байсан Америкийн охидын Pussycat Dolls хамтлаг эргэн нийлэх болсон талаараа мэдээллээ.

Тэд өнгөрсөн амралтын өдөр “X Factor” шоуны үеэр тайзнаа гарч олны анхааралд өртсөн юм.

Тэд 2020 оны дөрөвдүгээр сард Их Британийн хэд,хэдэн хотуудад аялан тоглолт хийхээр болжээ. Харин цомог гаргах эсэх нь эргэлзээтэй байна. Хамтлагийн продьюсер Луй Уолшийн хэлснээр 2020 оны туршид Их Британи даяар тоглолт хийж, 2021 онд европ болон АНУ-д тоглох төлөвлөгөөтэй байгаа аж.

Анх 2003 онд байгуулагдаж 2010 он хүртэл долоон жилийн хугацаанд хоёр цомог гарган, гурван дуу нь хит болж байсан юм. Тэднийг Billboard хөгжмийн сэтгүүл 2000-аад онд байгуулагдсан шилдэг уран бүтээлчдийн жагсаалтад 80 дугаарт эрэмбэлсэн билээ. Тус хамтлаг өнгөрсөн хугацаанд 54 сая цомог борлуулсан юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top