100 АСУУЛТ: Физикч Н.Тэгшбаярын 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

ТВ8 телевизийн “100 асуулт” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор "Европагрид Монголын хийн сүлжээ" компанийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн, физикч Н.Тэгшбаяр уригдан оролцлоо. Түүний ярилцлагын онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 


1

Би “Фронт” Бадамын ач хүү.

2

Би дээрээсээ крангүй, доороосоо домкратгүй явж ирсэн хүн.

3

Сургалтын төлбөр байгаагүй ч сурна гэсэн хүсэлтэйгээр МУИС-д бүртгүүлж байсан.

4

Нарантуул зах дээр тэрэг түрж, сургуулийнхаа төлбөрийг олдог байлаа.

5

Зөвхөн шүүмжлэх нь таатай зүйл биш. Шүүмжлэхээс гадна шийдэл хэлдэг байх ёстой.

6

Сэтгэлийн хөөрлөөр сэлэм эргүүлж, улс төр хийх нь олигтой зүйл биш.

7

Айл болгон хананаасаа цахилгаан авч байгаатай адил хийн газыг авах боломжтой. Нийслэлийн өрх бүрийг хийн дэд бүтэцтэй холбоно.

8

Хийн дэд бүтэц байгуулах төсөлд Ирланд, Герман, Англиас хөрөнгө оруулахаа мэдэгдсэн.

9

Озоны давхаргад утаа сөргөөр нөлөөлдөг учраас Улаанбаатар утаатай байгаа нь дэлхийн асуудал болж байна.

10

Монгол Улсаа дэлхийн топ 20 орны нэг болгохыг мөрөөдөж байна.

 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.183.58) 2019 оны 11 сарын 29

Gazaas ch gesen hort hii

0  |  0
Top