Үндэсний Сэргэн Мандлын намыг бүртгэхээс татгалзав

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Ганболд  нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.11.28/ хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Мөн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.194) 2019 оны 11 сарын 28

odoo ene olon nam nertey ambitstay nukhdiin yumyg burtgekhee boliwol taarna , odoo yamar elentsgiinkh ni uzel bodlyn yalgaa gej baydag yum, 100 yamaand 60 ukhna gegcheer iim tsukhuulkhnee bayj yamarch yalgaa baykhguy . ikhenkh ni gants khunii l yum baygaa , buun ambitsi

0  |  0
Top