ӨНӨӨДӨР: “Монгол Улсын Төрийн дууллын үзмэр”-ийн нээлт болно

2019 оны 11 сарын 28

07:30 цагт

  • МҮХАҮТ-д эрхзүйн шинэчлэлийн олон улсын ахлах зөвлөх Чарльз Хэнрий Монтин “Хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ: Монголд хэрэгжүүлэх арга зам” өглөөний цайны уулзалтад оролцоно. Утас: 99078303

08:30 цагт

  • “Blue Sky” зочид буудалд Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” семинар зохион байгуулна.

09:00 цагт

  • МУИС-ын Номын санд "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99931551
  • Засгийн газрын II байранд “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь" удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно. Утас: 99849000

09:30 цагт

  • “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган болно.

10:00 цагт

  • “Holiday Inn” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар хурал болно. Утас: 99010499
  • НИТХ-ын ээлжит XXIX хуралдаан эхэлнэ. Утас: 70119921
  • “Новотел” зочид буудалд “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.
  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ, МХГ АБТГ- аас сайжруулсан түлштэй холбогдуулан цаг үeийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 11 325044

11:00 цагт

  • МУИС-ын Номын санд Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно.
  • Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96019643

12:00 цагт

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • Монголбанкны Ёслол Хүндэтгэлийн танхимд тус банкны сар тутмын ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 80117121

14:00 цагт

  • “Улаанбаатар” зочид буудалд "Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх нь" сургалтын нээлт болно.

Төрийн ордонд

09:00 цагт

  • “Үндсэн хуулийн эхийг баригч -Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11:30 цагт

  • Төрийн түүхийн музейд Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд нээж буй “Монгол Улсын Төрийн дууллын үзмэр”-ийн нээлт болно.

12:00 цагт

  • “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15:00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top